Уурхайн аварга Рио Тинтогийн татварын сүлжээний уршгаар Канад ба Монгол улсууд татвараас олох $700 сая долларын орлогоо алджээ

Улаанбаатар\Амстердам\Оттава, 2018 оны 1 дүгээр сарын 31

Нидерландын Олон талт корпорацийн судалгааны төв (SOMO) болон Оюу Толгойн Хяналт (Монгол) ТББ-аас Канад ба Монгол улсын засгийн газрууд нь Австралийн уурхайн аварга Рио Тинтогийн татварын сүлжээний үр дагавараар МУ-ын өмнөд бүсэд орших дэлхийн томоохон алт-зэсийн уурхай болох Оюу Толгой уурхайн үйл ажиллагаанаас олох $700 орчим сая ам. долларын татварын орлогоо алдсан тухай тайланг өнөөдөр нийтэллээ.

2018 оны 1 дүгээр сарын 15-нд Оюу Толгойн эзэмшигчид МУ-ын Засгийн газраас $155 сая ам. долларын татварын нэхэмжлэл хүлээж авсан билээ. Тэгвэл энэхүү тайланд Австралийн аврага уурхайч Рио Тинто болон түүний Канадын охин компани Туркойз хиллс ресорсез хоёр Люксембург ба Нидерландад шуудангийн бүртгэлт компаниудыг ашиглан Канадад төлөх татвараас $470 орчим саяыг зувчуулсан байдлыг тайлбарлана. Мөн нийтлэлд Оюу Толгойн алт-зэсийн уурхайн шудрага бус хөрөнгө оруулалтын гэрээний үр дагавараар Монгол улсад төлөх татвараас $230 сая татварын орлого алдагдсан тухай өгүүлнэ.
Оюу Толгойн уурхайн санхүүжилтийг, эзэмшигчийн өөрийн бүртгэлтэй Канад улсаас хийхийн оронд, тэд уурхайн ашгийг Люксембург дэх шуудангийн хайрцгийн бүртгэлтэй ганц ч ажилтангүйгээр тэрбүм долларын зээлийн удирдлага хийдэг ашигт гэрээ сонгохын сурах бичгийн жишээ гэлтэй Мовеле компанид шилжүүлсэн байна. Энэхүү шуудангийн хайрцгийн бүртгэлт охин компани нь Люксембүргийн татварын албадтай хийсэн таатай орчныг ашиглан өнгөрсөн жилүүдэд бодит татварын дундаж түвшинийг 4.19 хувьдбариулж ирсэн байна.

Татварын энэхүү сүлжээг ашигласны дүнд Рио Тинтогийн охин компани Мовелегийн Люксембүрг улсад төлсөн $89 сая ам. долларын татвар нь энэ найруулгыг хэрэглээгүй бол Канадад төлвөл зохих татвараас $470 саяар бага байна. Татварын энэхүү сүлжээг Канадын холбогдох албад зөвшөөрсөн хэмээн компани мэдэгдсэн байна. “Энэ нь Канадын татвар төлөгчөөс олгож буй гайхамшигт дотац гэлтэй” гэж Жэйми Книн, Канадын Уурхайн Хяналт сүлжээний Харилцаа, холбооны зохицуулагч тэмдэглээд – “Канадын засгийн газар энэхүү зөвшөөрөл яагаад болон хэрхэн олгогдсон тухай мэдээллийг нийтэд нээх шаардлагатай байна” гэв.
Дээрхийн зэрэгцээ, Рио Тинто болон түүний ард буй Оюу Толгойд хөрөнгө оруулагч компаниуд Монголын засгийн газраас их хэмжээний буултууд хийхэд хүргэсэн нь Монгол улс энэ уурхайгаас авах татварын боломжийг ноцтой хязгаарлаж байна. Рио Тинтогоос Нидерланд, Люксембүрг улсуудтай хийсэн татварын хэлцлийг ашиглах боломжийг үндсэндээ шахалтад орсон МУ-ын Засгийн газар олгосон бөгөөд тэдгээр хэлцлүүдийг 2013 онд татвараас зугтаах боломж олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр дангаараа цуцалсан юм. 2015 онд Оюу Толгойн ашиг орлогыг хуваарилах маргааныг “шийдсэний” дүнд Рио Тинто үүнээс бүр доогуур татварын түвшинг тогтоож чадсан байдаг. Ингэснээр МУ-ын Засгийн газар таван жилийн хугацаанд ойролцоогоор US$230 сая ам. долларын татварын орлогоо алдсан байдаг.

“Энэхүү хэлцлийг зөвшөөрснөөр МУ-ын Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж
чадсангүй. Ялангуяа өнөөгийн бүсээ чангалах өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж байгаа үед энэ татварын орлого нь ойрын жилүүдэд боловсрол болон эрүүл мэндийн салбарын төсвийг бараг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг алджээ гэсэн үг” гэж Оюу Толгойн Хяналт ТББ-ын Гүйцэтгэх захирал Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл тэмдэглэв.

SOMO, Оюу Толгойн Хяналт ТББ, ActionAid Australia, MiningWatch, Inter Pares ба Canadians for
Tax Fairness байгууллагууд Монгол, Люксембург, Канад, Нидерланд болон Австрали улсуудын засгийн газрууд, Рио Тинто болон түүний хамтран хөрөнгө оруулагчид, бусад Оюу Толгойн үйл ажиллагаанд сонирхол бүхий талуудад хандан одоогийн хөрөнгө оруулалтыг гэрээ болон татвараас зайлсхийх тогтолцоог эргэн харж шинэчлэхийг уриалж байна. Ингэхдээ МУ-д уурхайн олборлолт эрхлэх ажиллагаа нь ганц компанийн ашиг бус Монголын ард түмний эрх ашигт үйлчлэх явдлыг баталжуулах шаардлагатайг анхаарулж байна.

Тайлангийн англи хувилбар: https://www.somo.nl/riotinto-taxschemes-mongolia/

Зурагт бичлэг: https://www.youtube.com/watch?v=U_ySpqBAiTI

© 2018 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. minewatch.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК