ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛлАГУУДЫН ХАРИУЦЛАГЫН МЕХАНИЗМУУД БОЛОН ИРГЭНИЙ НИЙГМИЙН УУЛЗАЛТ

 

Олон улсын санхүүгийн байгууллага (ОУСБ)-ын гомдлын мехнизмууд нь Оюу Толгой Хяналт ТББ болон Төв ба Зүүн Европын Банк Хяналтын Сүлжээ иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр ОУСБ-уудын хариуцлагын асуудлаарх бүсийн семинарыг 2018 оны 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Монгол улс болон Төв Азийн зарим орнуудын иргэний нийгмийн байгууллагын (ИНБ-ууд) 50 орчим төлөөлөл семинарт оролцож, Хөндлөнгийн Хариуцлагын Механизмууд (ХХМ-ууд) хэрхэн ОУСБ-уудаас санхүүжүүлсэн төслийн нөлөөлөлд өртсөн иргэдийн дуу хоолой болох боломж олгодог талаар сонсож мэдлээ.

Семинарт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төсөлд гомдол гаргах механизм, Европын хөрөнгө оруулалтын банкны Гомдолын механизм, Хилийн чанад дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпорацийн Хариуцлагын газар болон Уур амьсгалын ногоон сангийн Хөнгдлөгийн гомдол барагдуулах механизм тус тус өөрийн төлөөллөө оролцуулав.

Хөндлөнгийн Хариуцлагын Механизмууд нь ОУСБ-уудаас санхүүжүүлсэн төслийн нөлөөлөлд өртсөн иргэдээс байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, мөн мэдээллийн нээлттэй байдлын тухайд гаргасан гомдлыг хүлээн авч, хэлэлцэн барагдуулдаг. Өнгөрсөн хугацаанд ХХМ-ууд Нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговор түүнчлэн амьжиргааг сэргээх явц хангалтгүй, соёлын чухал ач холбогдолтой газар нутгийг эвдсэн, орон нутгийн иргэдийн оролцоо дутмаг, байгаль орчны доройтол, нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учруулж буй хөнөөл болон ажил хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэгтэй холбоотой олон асуудлыг авч шийдвэрлэсэн.

Иргэд өөрсдийн асуудлаа төслийг санхүүжүүлэгчдэд уламжлан тавихад нь ихэвчлэн ИНБ-ууд тусалж дэмжин оролцдог. ХХМ-ууд нь олон талт санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй бүс нутгийн ИНБ-уудтай хамтран өөрсдийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэний нийгмийн сүлжээнд түгээхийн тулд олон нийтэд хүрсэн арга хэмжээг байнга зохион байгуулж байна.

ХХМ-ууд ба ИНБ-ууд Төв Ази дахь улсын болон хувийн хэвшлийн хөгжлийн төслүүдтэй холбоотой олон асуудлаар санал бодлоо солилцох завшааныг энэхүү семинар олгосон юм. Монгол, Кыргызстан, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан зэрэг улсын ИНБ-ууд гомдлыг хэрхэн гаргах, гомдол гаргаснаар ямар үр дүнд хүрэх талаар мэдэж авав.

Төв Азийн ард иргэдэд эдийн засгийн хурдацтай өсөлт, байгалийн баялагийн төлөөх өрсөлдөөн, уур амьсгалын эрсдлүүд зэрэг бэрхшээлүүд тулгарч байгаа ба ОУСБ-уудыг ил тод байдал, хариуцлагын хамгийн өндөр стандартыг хангуулахад ХХМ-ууд ИНБ-тай хамтран чухал үүрэг гүйцэтгэдэг гэж  семинарт оролцогсод тэмдэглэлээ.

            Уг арга хэмжээний талаарх бусад мэдээллийг ЕСБХБ-ны Төслийн Гомдлын Газрын pcm@ebrd.com эсвэл “Оюу Толгой Хяналт” ТББ-ын otwatch@gmail.com хаягаар холбогдон авна уу.

 

 

© 2018 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. minewatch.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК