Б.Чойжилсүрэн: Эдийн засагт ногоон гэрэл аслаа

 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад эдийн засаг нь сэргээгүй улсууд байдаг. Ямар улсууд байдаг вэ. Яагаад эдийн засаг нь сэргээгүй вэ?

ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгч Нэйл Сакер: Улс орон бүр өөр өөр нөхцөл байдалд хөтөлбөр хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засагтай холбоотой бүх асуудлуудыг нарийн тусгаж өгдөг. Түүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байнгын үнэлгээ хийдэг. Монгол Улсын эдийн засагт улирал тутамд үнэлгээ хийнэ.  Үнэлгээ хийх явцдаа эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийг тусгаад холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн бол ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн туршлагаас харахад Засгийн газрууд анх тохирсноороо хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байна. Бид маш том зорилтыг дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой зорилтууд бий. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хүнд боловч зоригтой шийдвэрүүдийг гаргаад явна гэдэгт итгэлтэй байна.

-Засгийн газар өөрөө арилжааны банкуудад өртэй байна. Энэ өр төлөлт хэвийн байх уу. ОУВС-гийн хөтөлбөри хамрагдсанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орох уу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Өнөгрсөн 2016 оны төсвийн алдагдал бид нар 18.8 хувьтай батлуулсан. 2017 оны алдагдлыг 10.4 хувьтай байхаар тооцож батлуулсан. Үүнээс огцом хурдтайгаар бууруулах юм бол эдийн засгийн өсөлт хангагдахгүй. 2021 онд иөсвийн алдагдлыг 2 хувиас доош байлгана гэсэн зорилттой байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулна гэсэн бодолгүй байгаа. Одоогийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа 48 сар. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2016 оны хоёрдугаар хагас, 2017 оны эхний хагас эдийн засгийг тогтвлоржуулах, өсөлтийг сайжруулахад зарцуулна. Үүнд 18 сарыг зарцуулна. Харин үлдсэн 30 орчим сард Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлнэ гэсэн тооцоолол байна.

-Сангийн сайд эдийн засагт ногоон гэрэл аслаа гэж дүгнэлээ. Яг ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Хоёрдугаар сарын 16-ны өдөр энэ зааланд бид нар ОУВС-гийн ажлын хэсэгтэй хөтөлбөр тохирсон тухай олон нийтэд мэдээлэл хийсэн. Түүний дараа бид олон улсын санхүүгийн зах зээл дээр гарч Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольсон. Хоёрдугаарт гуравдугаар сарын сүүлээр Канадын Торонто хотод Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн болсон. Энэ үеэр Монгол Улс ОУВС-тай хөтөлбөрт тохирч, санхүүгийн сахилга баттай болсон байна гэж хөрөнгө оруулагчдын итгэл огцом сэргэсэн байсан. Энэ мэтчилэн олон жишээг Монголын эдийн засагт ногоон гэрэл ассантай зүйрлэж хэлсэн юм.

-Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг баталснаар эхний ээлжинд нэн даруй 38.6 сая ам.долларын санхүүжилт олгоно гэлээ. Энэхүү санхүүжилтийг юунд зарцуулах вэ?

Нийл Сакер: Энэ хөтөлбөрийн мөнгө төсвийн алдагдалд шууд ордоггүй. Төлбөрийн тэнцэлд зориулагддаг. Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгох санхүүжилт Монголбанкны дансанд байршина. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ. Нөөц нэмэгдвэл эдийн засгийн итгэл сэргэж, зэрэглэл тогтоох байгууллагууд зэрэглэлээ нэмэгдүүлнэ.

© 2017 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. minewatch.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК