2020 онд гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрнэ

Монгол банкнаас сар болгон зохион байгуулдаг хэвлэлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар ОУВС-гийн хөтөлбөр болон өнгөрсөн дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг хүргэв.

ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар манай улсад олгох Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус хөтөлбөрийг валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг Монголбанкнаас онцоллоо.

Монгол Улсын гадаад валютын нөөц хамгийн сүүлийн байдлаар 1.2 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа бөгөөд энэ нь импортын 3.2 сарын хэрэгцээг хангах түвшинд байна гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд мэдээллээ.

ОУВС-гаас авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын нөөц аажмаар нэмэгдэж, энэ оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд дөрвөн тэрбум ам.доллар буюу импортын 6.7 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрнэ гэсэн таамаглалыг хийжээ.

© 2017 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. minewatch.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК