Archives June 2024

G7 бүлгийн гүрнүүдэд хандсан нээлттэй захидалд гарын үсэг зурахыг уриалж байна!

Дэлхий даяарх олон нийтийн хөдөлгөөн, ард түмний төлөөллийн байгууллагууд G7 бүлгийн гүрнүүдэд хандаж хөгжиж буй орнуудад хангалттай, болзолгүй, шинэ буюу нэмэлт, төсвийн буюу өр үүсгэхгүй уур амьсгалын санхүүжилтийг олгох удтал тавигдаж буй шаардлагыг нэн даруй биелүүлэхийг давтан хүргүүлж байна. Та бүхэн шаардлагад нэгдэхийг хүсвэл энэ холбоосоор орж байгууллагынхаа имейл, нэр, үйл ажиллагааны цар хүрээг оруулахад л болно.

G7-ийн орнуудын түүхэн болон үргэлжилж буй хийн ялгаруулалтаар тооцвол уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийн гол хариуцагч уур амьсгалын санхүүжилтийг төлөх гол үүрэгтэн болохыг бид сануулж байна. Энэ нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн дагуу хүлээсэн хууль ёсны үүрэг болсон тул дэлхий даяарх олон нийтийн хөдөлгөөнүүд эв санаа нэгтэйгээр дуу хоолойгоо хүргэж буй энэ үйл явцад нэгдэхийг уриалж байгаа юм.

Нээлттэй захидлын Монгол хувилбарыг эндээс уншина уу.