Оюутолгойд гарсан хөдөлмөрийн эрхийн зөрчлүүдийн талаар шаардлага тавина
2022.04.08
2022 оны 4-р сарын 8-нд Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдийн нийтийн хурал Лондон хотноо хуралдана. Оюу Толгойн Хяналт ТББ байгуулагдсан цагаасаа Лондонгийн уурхайн сүлжээтэй хамтран Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдэд нь Оюу Толгой уурхайн сөрөг нөлөө, нутгийн малчдын уламжлалт амьжиргаа, ахуй соёлынх нь суурь нөөц ба нөхцөл болох бэлчээр усыг нь барж байгаа тухай мэдээллийг хүргэж залруулах шаардлага тавьсаар ирсэн.
Энэ жилийн мэдээллийн сэдэвт Оюу Толгойд гарсан хөдөлмөрийн эрхийн зөрчлүүд, ажиллагсад амь насаа алдах, амиа хорлох хүртэл нөхцөл бий болсныг нууцалдаг, авилга хээл хахуулийн улбаатай сөрөг ажиллагаа нь нийт ажиллагсад, түүний дотор нутгийн нөлөөлөлд өртсөн хүмүүс ажилд орсон тохиолдолд бүр хатуу тусч байна. Энэ байдлыг эсэргүүцсэн малчдын жагсаал, уул уурхайн салбарт хариуцлага тооцохгүй учраас MAWA шүгэл үлээгчдийн цахим платформ байгуулахад хүрсэн тухай хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэгдсэн баримтуудыг видео мэдээлэл хэлбэрээр хувь нийлүүлэгчид 4-р сарын 6-ны өдөр болсон вебинарт танилцуулав.
Харин 4-р сарын 8-ны хувь нийлүүлэгчдийн нийтийн хуралд бичгээр асуулт тавих боломжийг ашиглан 2022 онд гүйцэтгэх далд уурхайн суултын бүсийн байгаль орчин ба нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний Ажлын даалгаварт 3-р сарын 3-нд өгсөн саналыг хэрхэсэн тухай хариу авах асуулт тавив. БОННБНҮ-ий хүрээнд хаягдлын далангийн дизайн өөрчлөгдсөн, лицензтэй талбайгаас гадагш нэмэлт газарт өртгөтгөх, далангийн шүүрэл, Ундай, Халив-Дугат голын урсгалыг сэргээх замаар сав газрын экологийн тогтолцоог сэргээх, далд уурхайн суулт нь уурхайн хаягдлын далан ба бусад дэд бүтцэд нөлөөлөх байдлын үнэлгээг дурдаагүй байсныг нэмж оруулах, цогцоор нь дам ба хам нөлөөтэй нь үнэлэхийг шаардсан саналыг Ажлын даалгаварт өгсөн юм. Ажлын даалгаварт үнэлгээ гүйцэтгэгчид мэдээллийг нууцлах, нутгийн хүн амтай үнэлгээний явц ба тайлангийн талаар зөвлөлдөх ажлыг ОТ ХХК-ийн тогтсон аргачлалаар, ОТ-н өөрийн боловсон хүчин хийх тухай заасныг эсэргүүцэж зээлдүүлэгч ОУСК-ийн стандартад нийцүүлэхийг шаардсан юм.
news via inbox
Nulla turp dis cursus. Integer liberos euismod pretium faucibua