Бидний тухай
Оюу Толгойн хяналт ТББ нь олборлох салбарын нийцлийн хяналт, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, судалгаа, сургалт, нөлөөллийн ажиллагаа явуулах зорилго бүхий 14 жилийн туршлагатай нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага.
Бид хүний эрх, амьдрах орчныг хамгаалах эрхэм зорилгынхоо хүрээнд Оюу Толгойн Хөрөнгө оруулалт (ХО)-ын гэрээний хэрэгжилт, уул уурхай ба гадаадын хөрөнгө оруулалт бүхий бизнесийн ажиллагааг хүний эрх, байгаль хамгаалах тухай МУ-ын Үндсэн хууль, олон улсын эрх зүйд нийцүүлэх явцад хяналт тавих, зөрчилд хариуцлага хүлээлгэх, шудрага байдлыг сэргээн тогтоолгохын төлөө ажилладаг.
Зорилтууд
- 1
Олборлох салбарын хөрөнгө оруулалт ба гэрээ нь Үндсэн хууль, олон улсын хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулахад хяналт тавих
- 2
Олборлох салбарын хууль эрх зүйн орчныг олон улсын байгаль орчин ба хүний эрхийн зарчмуудад нийцүүлэх, хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
- 3
Стратегийн орд газрыг ашиглах үйл ажиллагаанд нийцлийн мониторинг хийх механизм ба чадавх хөгжүүлэх
- 4
Нутгийн иргэний нийгмийн үйл ажиллагааг дэмжих, эрхээ хамгаалах чадавх бэхжүүлэх, нөлөөллийн ажлыг дэмжих
- 5
Олборлох компаниуд НҮБ-ын Бизнес ба Хүний эрх Удирдамжийг хэрэгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавх хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
Үйл ажиллагааны чиглэлүүд
01.
Оюу Толгойн ХО-ын гэрээг МУ-ын хууль, ОУ-ын хуулийн зарчмуудад нийцсэн эсэхийг судлах, баримтжуулах
02.
Оюу Толгой, бусад том уурхайн олборлох ажиллагаанд нийцлийн хяналт тавих, хариуцлага тооцох ОУ-ын механизмууд ашиглан зөрчлийг арилгуулах
03.
Судалгаа, нийцлийн хяналтын үр дүнд үндэслэн нутгийн иргэдийн эрхийг хамгаалах, бодлого боловсруулах ба олон нийтэд нөлөөлөх, сургалт чадвжуулах ажил хийх
04.
Хүний эрх, байгаль хамгааллын ТББ-ын сүлжээнд нэгдэн хамтын ажиллагааг хөгжүүлэх
05.
Орон нутгийн нөлөөлөлд өртсөн бүлгүүдийн хэвтээ түншлэлээр ажиллах, чадавхыг бэхжүүлэх, сургалт явуулах, санхүүгийн дэмжлэгт холбох
06.
Олон улсын иргэний нийгмийн сүлжээнүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын түвшиний мэдээлэл түгээх, мэргэжлийн зөвлөлгөө авах харилцааг хөгжүүлэх
07.
Хөрөнгө босгох төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
Бидэнтэй нэгдэх
Оюу Толгойн Хяналт ТББ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтийг хянах сүлжээ байгууллагууд, түүнчлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой болсон үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.
Your trusted source for breaking news and expert analysis
Сайн дурын ажилтан
Сайн дурын ажилтан нь олон улсын санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй байгаа ард иргэдэд цэвэр, эрүүл орчинд амьдрах эрхээ хамгаалахад нь олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж туслах болно.
Дадлагажигч оюутан
Бид дадлагажигч оюутаны анкетыг байнга хүлээн авдаг. Дадлагажигч нар Гүйцэтгэх захиралд тайлагнаж, төслийн багийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэмжин тусалж ажиллана. Үндсэн үүрэг нь өргөн хүрээний судалгаа хийх, бодлогын шинэчлэлийн төслийг боловсруулах, хэвлэн нийтлэх ажилд туслах, мөн төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн бусад даалгавруудыг багтана.
Хүсэлт гаргах: Дадлага хийх боломжтой байгаа бол хүсэлт гаргасан өргөдөл ба анкетаа otwatchstaff@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Бидний хүлээн авсан өргөдлийн хэмжээнээс шалтгаалан зөвхөн жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барих болно гэдгийг анхаарна уу.