Оюу Толгойн Хяналт ТББ нь уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд учрах нөлөөллийг МУ-ын хууль, олон улсын байгаль орчин ба хүний эрхийн гэрээ конвенцийн эрх зүйн норм, олон улсын санхүүжүүдэгч байгууллагуудын хамгааллын бодлогын стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, сургалт явуулах, үндэсний, гадаадын болон олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

  • Оюу Толгойн Хяналт ТББ-д холбогдож хүний эрх ба байгаль хамгааллын олон улсын эрх зүйн баримт бичгүүд, стандартын талаар мэдээлэл, сургалт, зөвлөлгөө авах
  • Уул уурхайн орчимд амьдрах иргэд нийцлийн хяналтыг газар дээр нь хийх, баримтжуулах чадавх эзэмшүүлэх сургалт хамтран зохион байгуулах, хэвтээ түншлэл байгуулж ажиллуулах
  • Уул уурхайд өртсөн эмэгтэйчүүдийн бүлэг байгуулан ажиллах сургалтанд хамраглах, олон улсын хүний эрх, байгаль хамгааллын эрх зүй, нийцлийн хяналт, гомдлын механизмуудыг ашиглахад суралцах хамтарсан сургалт зохион байгуулах
  • Аль ч аймаг сумын иргэд, ТББ-ууд манай сургалтанд оролцож нийцлийн хяналтын тогтолцоог өөрийн нутагт байгуулах дэмжлэг авах
  • Хүний эрх, байгаль орчны зөрчлийн асуудлаар гомдол гаргах талаар зөвлөлгөө авах

Өөрийн нутагт хэрэгжүүлж буй нийцлийн хяналтын ажлын талаарх мэдээллийг манай байгууллагаар дамжуулан үндэсний болон гадаадын ТББ-ын сүлжээнд холбогдох, мэргэжлийн мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж болно.

Хамтын ажиллагааны тухайд