Londonminig хэвлэлийн мэдээ

Published On: October 3, 2024

05/04/2021

London mining хэвлэлийн мэдээ: Рио Тинто: хэрэгжүүлдэггүй, зүгээр хоосон ярьдаг:

Олон улсын сүлжээнээс уул уурхайн энэ мангаст итгэж болохгүй, нутгийнхны шаардлагыг биелүүл гэжээ

 

Гол асуудлууд:

  • Их Британи, АНУ, Монгол, Серби, Мадагаскар ба Австрали дахь тэмцэгчид хамтран олон нийтэд сонордуулж, Рио Тинтод шахалт үзүүлж байна.
  • Уурхайн компани нь уугуулын өв соёл, цэвэр усаар хангагдах эрх, байгаль хамгаалах болон ашиг өгөөжийг шударга хуваарилах амлалтаа хэрэгжүүлсэнгүй.
  • Уурхайн нөлөөнд өртсөн нутгийнхан Рио Тинтогийн хоосон яриаг шүүмжилж амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байна.
  • “Рио Тинто: Хэрэгжүүлдэггүй, зүгээр л хоосон ярьдаг” цахим кампанит ажил 2021 оны 4-р сарын 5-9-нд явагдана.

Рио Тинто 2021 оны хувь нийлүүлэгчдийн хурлаа 4-р сарын 9-нд хийхээр бэлтгэж байх үеэр таван тивийн тэмцэгчид нэгдэн амлалтуудаа биелүүлж уурхайн нөлөөлөлд өртсөн нутгийнхны шаардлагыг биелүүлхийг шаардаж байна. “Рио Тинто: Хэрэгжилтгүй, зүгээр хоосон ярьдаг” яриан дор нэгдсэн эвсэл аврага уурхайчныг “хүний хөгжлийг дэмждэг” хэмээн ярьдаг ч дэлхий даяар нутгийнхны аж амьдрал ба байгаль орчныг сүйтгэж байдгийг нь шүүмжилж байна. Нөлөөллийн кампани нь хэд хэдэн газрын жишээн дээр Рио Тинтогийн ятган итгүүлэх гэсэндээ хүрдэггүйг нь харуулж шударга байдлыг шаардсан дуу хоолойг сонсгох болон мөлжлөгөт олборлолтын эсрэг тэмцлийг нэгтгэх зорилготой юм.

Кампанит ажил дөрвөн гол асуудал дээр төвлөрөх юм: уугуулын өв соёлын устгал; усны гачигдал; байгаль орчны сүйтгэл болон байгалийн баялгийн дээрэм. Эдгээр чиглэлээр Рио Тинто амлалтууд өгч байсан ч амалсандаа хүрээгүй юм.

 

Австралид Juukan Gorge агуйг устгасныхаа дараа Рио Тинто “дахиад хэзээ ч” уугуулын нөхөгдөшгүй соёлын өвийг устгахад оролцохгүй гэж амласан. Гэсэн хэдий ч АНУ-ын Аризона мужийн Пилбарад уунийгээ давтах гэж зэхэж байна. Төлөвлөгдсөн ‘Resolution Copper’ уурхайг эхлүүлвэл Oak Flat хэмээх Сан Карлосын Апаччи индианчуудын шүтээн газрыг устгах юм.

 

Мадагаскарт Рио Тинтогийн QMM илменитийн уурхайн орчмын усанд ураан ба хар тулгын хэмжээ хэтэрсний хариулагыг хүлээхгүй байна. Кампанийн тайлбарласнаар ДЭМБ-ын ундны усны стандартаас нэлээдгүй хэтэрсэн урааны хэмжээ нь угаас “байгалиар оршиж” буй гэх боловч нотолгоо гаргаж өгөөгүй бөгөөд түүний хэрэглэдэг “тунгаах цөөрөм” нь QMM-ийн хаягдал усан дахь бохирдлыг нутгийн гол нуурууд руу орохоос өмнө цэвэрлэж чадахыг харуулж чадахгүй байна. Монгол дахь Оюу Толгойн зэсийн уурхай нь хэрэглэсэн усныхаа 80 гаран хувийг эргүүлж ашиглаж байгаа манлайлагч гэх боловч мөн л нийтэд нээлттэй нотлох баримт алга. Рио Тинто өөрийгөө “хүний амьдрал, эрүүл мэнд ба байгальд гоц үүрэгтэй” учраас “усны нярав”  гэх боловч ус нь аюултай эсвэл усаар гачигдах болсон хүмүүс өөр түүхийг өгүүлнэ.

 

“Уурхай эхлээхээс эрт өмнө [Рио Тинто] тухайн газрыг ойлгох зорилгоор соёлын болон байгаль орчны судалгаа хийдэг” гэдэг ч Оюу Толгойн орчмын нутгийнхан далд уурхайн барилга, үүсэх газрын суулт болон хаягдлын далангийн өргөтгөлийн нөлөөллийн үнэлгээг хүлээсээр л сууна. Мөн Сербид Жадар уурхайн байгаль орчны үнэлгээ, ашиглалтын лиценз нээлттэй болоогүй бөгөөд засгийн газар ба нутгийнхан нь энэ уурхагаас байгаль орчин ба нийгэмд ямар нөлөө бий болох талаар мэдээлэл аваагүй л байна.

Рио Тинто баялгийг нь цөлмөсөн хуучин уурхайн сайтуудад учруулсан хохирлоо залруулахаас татгалздаг. Буганвилл дэх түүний Пангуна уурхай хүний эрхийн, байгаль орчны олон зөрчилтэй холбогдсон бөгөөд өнөөг хүртэл нутгийнхны эрүүл мэндийн нөлөөлөл үргэлжилсээр байна. Буганвиллийнхэн Рио Тинтог албан ёсоор хэлцэлд орох, Пангуна уурхайн нөлөөллийн хараат бус үнэлгээг санхүүжүүлэх болон хүний эрүүл мэнд ба аюулгүй байдал заналхийлсээр  байгаа байдлыг арилгахыг шаардаж байна.

 

Ажиллаж байгаа уурхайн нөлөөлөлд өртсөн болон төлөвлөгдсөн уурхайд өртөх нутгийнхан Рио Тинтод амлалтуудаа хэрэгжүүлж хариуцлага хүлээхийг гэж шаардаж байна. Компани нь яг одоо байгаль орчны сүйрлээс сэргийлэх, нөхөшгүй соёлын өвийг хамгаалах, аюулгүй усны нөөцийг сэргээх, урьд хийсэн буруугаа залруулбал хугарсан нэрээ цэвэрлэх боломж байна

 

ЖИЧ:

Рио Тинто нь Их Британийн Лондон, Австралийн Мелбүрнд төвтэй үндэстэн дамнасан метал ба уурхайн корпорац юм. BHP-ийн дараа буюу дэлхийд хоёрт ордог зах зээлийн үнэлгээ нь 2020 онд $140 тэрбумаас давсан том коспани. Дэлхийн 36 оронд 60 үйл ажиллага ба төсөлтэй бөгөөд аллюминий, төмрийн хүдэр, зэс ба очир алмаз голлодог.

2020 оны 5 дугаар сард Рио Тинто Баруун Австралийн Пилбара дахь 46,000 жилийн түүхтэй уугуулын өв сан болох Жүүкан агуйг дэлбэлсэн. Олон улсын хэмжээнд  хэвлэл мэдээллээр шугиулсны дүнд компанийн СЕО ба бусад дээд удирдлагууд огцорсон юм.

Рио Тинтогийн Мадагаскар, Монгол, Серби ба Аризона дахь үйл ажиллагаа болон нутгийнхны шаардлагуудын талаарх нэмэлт мэдээллийг хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллийн худаснаас авч болно: https://londonminingnetwork.org/2021/03/rio-tinto-investing/

Пангуна уурхайн талаарх сүүлийн үеийн мэдээллийг: https://www.bbc.co.uk/news/world-asia-54340227

Мадагаскарын уурхайн талаарх мэдээллийг:
http://www.andrewleestrust.org/blog/?p=1667

Leave A Comment