2024 оны 2-р сарын 14-нд болсон Чоплер-Илич уурхайн хөрсний гулгалт нь бүс нутгийн байгалийн баялаг, тэр дундаа Евфрат мөрөн болон газарзүйн томоохон бүс нутагт заналхийлж байна.

Эх сурвалж: Minerva BHR, İş Dünyası ve İnsan Hakları Derneği | Business and Human Rights Association, Minerva BHR (@minervabhr) / X (twitter.com)

Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын зураглалыг гаргахад оролцохыг уриалж байна!

Хэрвээ та буюу танай байгууллага нь Иргэний нийгэм, байгаль орчны салбарт хүний эрх хамгаалах чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бол анхаарлаа нааш хандуулна уу. 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос ИН, байгаль орчны салбар дахь Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи эрхийн хэрэгжилтийг судалж улмаар ХЭҮК-ын хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлд тусгуулах зорилготой судалгааг Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-аар гүйцэтгүүлж байгаа аж.                                                                                                ХЭҮК-ын хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл Улсын Их Хурлаар хэлэлцүүлэгдэх эрх зүйн зохицуулалттай байдаг. Иймд судалгаагаар тодорхойлогдох Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын зураглалд суурилан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэлтийг сайжруулахад чухал хувь нэмэртэй юм.

Оролцоход 10 минут л зарцуулагдах уг судалгааг энд дарж бөглөхийг Хүний эрх хамгаалагчид та бүхэндээ уриалж байна!                                                                                     

“Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээлээ.

Монгол Улс 2008 оноос эхлэн жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэснээс хойш 16 жил өнгөрчээ. Гэтэл өнөөг хүртэл иргэний нийгмийн байгууллагын үр нөлөөг төрийн зүгээс үнэлж дүгнэсэнгүй, бидний үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эрх зүй, санхүүжилт, нийгмийн дэмжлэгийг бий болгох таатай орчин бүрдээгүй, иргэний нийгмийн хөгжилд ахиц дэвшил хомс байсаар ирлээ.

Иймд “Иргэний нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан Хүний Эрхийн Форумаас Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээлээ.

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (Хүний Эрхийн Форум) нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд 2010 онд байгуулагдсан, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 орчим ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний болон олон улсын түвшинд танигдсан, сайн дурын сүлжээ юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ХҮРГҮҮЛСЭН ЗАХИДАЛ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХҮРГҮҮЛСЭН ЗАХИДАЛ:

Эх сурвалж: Human Rights Forum of Mongolia/Хүний эрхийн Форум

Иргэний нийгмийн өдрийн мэнд хүргэе!

Монгол Улс 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж ирснээс хойш даруй 16 жил болжээ.

Жил бүрийн энэ өдөр Иргэний нийгмийн байгууллагуудын нийгэмд оруулж ирсэн хувь нэмрийг онцлон таниулах, талархах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийн ач холбогдлыг голчлон дурдах нь зүйтэй байх.

Хараат бусаар нийгмийн сайн сайхан, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд тасралтгүйгээр, үнэт зүйлээсээ хазайлгүйгээр зүтгэсээр ирсэн Иргэний нийгмийн байгууллагууд, хамтран зүтгэгчид та бүхэндээ Иргэний нийгмийн өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн ажилласан эдгээр он жилүүдээрээ бахархаж, талархаж буйгаа илэрхийлье!

Оюу Толгойн Хяналт ТББ

Хэвлэлийн бага хурал: Б.Ононхангай: “Оюу Толгой” ХХК улс дотор улс байгуулж, ажилчдынхаа эрхийг зөрчиж байна 

Эх сурвалж: Tug.mn, цахим холбоос: https://www.facebook.com/www.Tug.mn/videos/1756780258151168/

Хүний эрхийн мэдлэгээ сориорой

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхаглалын 25 жилийн ойн өдрүүдийг тохиолдуулан мэдлэг сорих товч асуумжууд бэлтгэснээ хуваалцаж байна.

Та бүхэн мэдлэгээ сориход 5 минутаас илүүгүй хугацааг зарцуулангаа мэдлэгээ бататгаж, мөн бусадтайгаа хуваалцах, санал солилцох боломжтой юм.

Асуумжийг бөглөхөд бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд зөвхөн нэр, овог, имейл хаяг дарааллуулан бичсэнээр асуумж эхэлнэ.

Асуулт бүрийг бөглөсний дараа зөв хариулт, тайлбарууд харагдана.

1. Хүүхдийн эрхийн асуумж

2. Хүний эрхийн ерөнхий асуумж

3. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын асуумж

4. Хүний эрх хамгаалагчийн асуумж

Асуумжтай холбоотой санал хүсэлтээ otwatch@gmail.com хаягаар илгээгээрэй.

Холбооны шүүгчид Аризона мужийн баруун өмнөд хэсэгт орших Баруун Апачигийн ариун газар нутагт зэсийн уурхай ухахыг хориглохыг хүссэн уугуул Америкийн бүлгийн давж заалдах хүсэлтийг хэлэлцэж байна.

 

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭКВАДОРТ: ИРГЭД ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООХООР ШИЙДЖЭЭ 

1. Энэ оны 8-р сарын 20-нд Эквадор улсад ард нийтийн санал асуулгыг Ясуни байгалийн паркт байрших Блок 43 дахь газрын тосны олборлолтыг зогсоох шийдвэрийг 59%-ийн саналаар гаргажээ. Үүгээр байгаль орчин, өв соёл, нутгийн иргэдийг хамгаалах 10 жилийн тэмцэл нэгэн ялалтад хүрчээ. 

2. Олборлолтыг зогсоох нь төсвийн орлого, ажил эрхлэлтэд гай тарина гэж нэгэн бүлгийнхэн шаагалдсан аж. Харин байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчид ЭКОТУРИЗМЫГ ХӨГЖҮҮЛЭХ, НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ЦАХИЛГААНЖУУЛАХ, ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛТИЙГ ЗОГСООХ ЗЭРЭГ ШИЙДЛҮҮД байсаар бн гэж зүтгэсээр иржээ. Тэдний тооцоогоор Эквадорын ХАМГИЙН БАЯН 10% ХҮН АМД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭ БОЛИХОД Л ЯСУНИ ПАРК ДАХЬ БЛОК 43-ААС ОЛЖ БУЙ ГАЗРЫН ТОСНЫ ОРЛОГООС 4 ДАХИН ИЛҮҮ ОРЛОГО бий болох аж. 

3.  Санал асуулга явуулах шийдвэрийг гаргасан Эквадор улсын Үндсэн хуулийн шүүх заасанчлан, олборлолтын ажлуудыг нэг жилээс хэтрэхгүй хугацаанд зогсоож Петроэквадор компани нь Хятадын хамтрагч компаниудын хамт нөхөн сэргээлтийг хийж гарах ёстой аж. Төрийн өмчит Петроэквадор компани иргэдийн саналыг хүндэтгэнэ гэжээ. 

4.  Эквадорын энэхүү туршлага эдийн засгийн ээдрээтэй асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ба гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн хувьд дэлхийд шинэ жишиг тогтоож, Хятадын санхүүжүүлэгчид ЗГ-ын өрийг газрын тоосоор төлүүлэх болзол тавьдагт анхаарал татаж, энэ дадлыг эцэс болгох боломжийг бий болгож бгааг ЛатиноАмерика Сустентабле (Тогтвортой Латин Америк) байгууллага тэмдэглэж бн. Санхүүжүүлэлтийн энэ болзол дэлхийд хосгүй биосфер болох Ясуни парк руу уурхайчид морилоход түлхэц болсон аж.  

5.  Санал асуулгын асуултыг үндэсний язгуур ашиг сонирхлын үүднээс томъёлсон гэвэл хийлсдэхгүй: “ИТТ буюу Ишпинго, Тамбокоча, Типутини талбар дахь түүхий нефтийг Ясуни нутгийн газрын хэвлийд гар хүрэхгүйгээр үлдээх санаачлага нь олон нийтийн хэлцлээр шийдэж болох бүх нийтийн сонирхлын асуудал болох тул Эквадор улсын Засгийн газар Блок 43 нэршилтэй ИТТ талбар дахь түүхий нефтийг газрын хэвлийд хязгааргүй хугацаагаар үлдээх ёстой гэдгийг дэмжих үү?” гэж асуужээ. “Олборлолтыг дэмжих үү?” гэж асуултаа тавьсан бол хэний, хаанхын лобби ажилласан нь тодорхой болно л доо. Эх сурвалжууд:   https://www.electionguide.org/elections/id/4184/https://edition.cnn.com/2023/08/20/americas/ecuador-election-oil-extraction-amazon-climate-intl/index.html. Мэдээлэл олон бгаа. Нью-Йорк таймс  (https://www.nytimes.com/2023/08/22/climate/ecuador-will-keep-some-oil-in-the-ground.html) Эквадорын референдумыг мэдээлэхдээ өөрийн улсын залуу үеийнхний эко тэмцлийг тухайлан тэмдэглэжээ. ■