Оюу Толгойн Хяналт ТББ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтийг хянах сүлжээ байгууллагууд, түүнчлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой болсон үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Нээлттэй ажлын байр

Төслийн ажилтан

Ажлын байрны тайлбар татах

Эцсийн хугацаа: —-/–/–

Оролцох бусад арга замууд

  • Сайн дурын ажилтан

Сайн дурын ажилтан нь олон улсын санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй байгаа ард иргэдэд цэвэр, эрүүл орчинд амьдрах эрхээ хамгаалахад нь олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж туслах болно.

  • Дадлагажигч оюутан

Бид дадлагажигч оюутаны анкетыг байнга хүлээн авдаг. 2019 оны намрын семестрийн дадлагын ажилд орох хүсэлтэй хүмүүсийг хайж байна.

Дадлагажигч нар Гүйцэтгэх захиралд тайлагнаж, төслийн багийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэмжин тусалж ажиллана. Үндсэн үүрэг нь өргөн хүрээний судалгаа хийх, бодлогын шинэчлэлийн төслийг боловсруулах, хэвлэн нийтлэх ажилд туслах, мөн төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн бусад даалгавруудыг багтана.

Хүсэлт гаргах: Дадлага хийх боломжтой байгаа бол хүсэлт гаргасан өргөдөл ба анкетаа otwatchstaff@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Бидний хүлээн авсан өргөдлийн хэмжээнээс шалтгаалан зөвхөн жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барих болно гэдгийг анхаарна уу.

  • Хандив өгөх

Бидний хянаж байгаа байгууллагууд их хэмжээний санхүүжилттэй байдаг. Таны хандив тусламж нь хүмүүст болон хүрээлэн буй орчиндоо үр өгөөжтэй байлгахын тулд тэдний үйл ажиллагааг олон нийтэд ил болгоход тусална. Бид хамтдаа хариуцлагатай байх боломжтой.

Таны дэмжлэг өөрчлөлтийг бий болгоно.

Таны хандив нь орон нутгийн иргэд, байгаль орчныг олон улсын санхүүгийн санхүүжилтийн хор хөнөөлийн нөлөөнөөс хамгаалах, олон улсын санхүүгийн байгууллагуудын бодлого, төслийг сайжруулахад тусалдаг.