Оюу Толгойн Хяналт ТББ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтийг хянах сүлжээ байгууллагууд, түүнчлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой болсон үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Манай байгууллага 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Хойд Америк, Европ, Африк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудын түншүүд, хамтрагч нартай байгаль орчин, нийгмийн хамгаалал, ил тод байдал, хариуцлага, ус, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны талаархи нөлөөллийн ажилд үйл ажиллагаа чиглүүлэн ажилласаар ирсэн билээ.

Төв, Зүүн Европын Банк Хянах Сүлжээ, Нидерландын Үндэстэн дамнасан компанийн судалгааны төв, Бот Эндс, ХБНГУ-ын Үргевальд, Италийн Ри-Коммон, АНУ-ын Саутвест Судалгааны Төвийн мэргэжилтнүүдтэй Газар дээр баримтжуулалт хийх аялалд хамтран судалгааны ажил хийсээр ирсэн.