ОТ Хяналт ТББ нь Орон нутгийн иргэний нийгэмтэй харилцаа хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалт явуулах ажлынхаа хүрээнд орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа өргөжсөөр байгаа.

Олон улсын байгаль орчин ба хүний эрхийг хамгаалах конвенц, стандартуудыг зөрчсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх шүүхийн бус механизмуудын талаар сургалт сурталчилгаа явуулах, гомдол гаргах бэлтгэл ажил, гомдол боловсруулах ба холбогдох газруудад гаргахад оролцох, гомдлыг барагдуулах эвлэрүүлэн зуучлах үйл явцад оролцох, малчдын бүлгүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн.

Малчдын бүлгүүд ТББ байгуулах, төсөл бичиж санхүүжилт авах, уурхайн нөлөөллийг томъёолж тайлбарлах, ТББ-ын хурал бэлтгэх, компани ба орон нутгийн захиргаатай уулзах, албан бичгээр харилцах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг мэдээлэх чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулсан.

Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай сумдын уурхайн нөлөөнд өртсөн малчдад давхардсан тоогоор 350 хүн, МБОИЗ-ын салбар зөвлөлийн гишүүд суманд нийт 125 хүнд 8 удаа очиж, 5 удаа Улаанбаатарт сургалт зохион байгуулж 14 удаагийн гомдлын хэлцэлд очиж оролцож ажилласан.

Орон нутагт иргэний нийгэм, ТББ-ын хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Ханбогд сумын малчдын туршлагыг ижил төстэй нөлөөнд өртсөн болон өртөж болзошгүй самдын хүн амд малчдаар өөрсдөөр нь заалгаж түгээх сургалт 2 удаа Булган, Сэлэнгэд усан цахилгааны станцын газарт орж нүүлгэлтэд өртөх малчдыг оролцуулан хийв. Орон нутгийн ТББ-ыг дэмжихэд чиглэсэн олон улс, үндэсни болон орон нутгийн ТББ-ын босоо түншлэл хөгжүүлэх, орон нутгийн малчдын ТББ-ын хэвтээ түншлэл байгуулах ажлын эхлэлийг 2016 онд тавьж 2016-2017 онд Дэлхийн Ногоон Тэтгэлэг Сангаас нийт 6 жижиг төслийг 12 ТББ хэрэгжүүлэхээр татан төвлөрүүлж чадав.

Олборлох салбар, түүний дотор стратегийн орд газрын үйл ажиллагаанд нийцлийн мониторинг хийх чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд 2016-2017 онуудад нийцлийн мониторинг ба баримтжуулалт хэрхэн хийх, тогтоогпсон зөрчлийг арилгуулах талаар нөлөөллийн ажлын хэлбэр, аргачлалууд болон гомдол гаргахад нутгийн бүлгүүдийн бэлтгэл хангах, гомдлоо боловсруулах, компанитай хэлцэлд хэрхэн орох зэрэг практик дадлага, аргачлал өгөх сургалтуудыг давхардсан тоогоор нийт 400 орчим орон нутгийн иргэд болон ТББ-ын төлөөлөлд хийв.