Ногоон ба Жендерийн Нөлөөллийн Глобал Альянс (GAGGA) нь орон нутаг болон олон улсын түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны шударга ёсны төлөө тэмцэж буй орон нутгийн хөдөлгөөнүүдийг дэмжиж, орон нутгийн эмэгтэйчүүдийн тэмцэл, шийдлийг улам боловсронгуй болгохыг зорьдог байгууллагуудын сүлжээ юм. 2016 оноос хойш GAGGA нь Латин Америк, Африк, Ази, Европын 30 гаруй оронд эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулдаг сан, байгууллагуудад санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж ирлээ.

GAGGA бол Никарагуа улсад төвтэй Fondo Centroamericano de Mujeres тэргүүтэй Нидерландад төвлөрсөн BOTH ENDS, Mama Cash хамтрагч байгууллагууд болон Голландын ГХЯ-тай стратегийн түншлэлийн хүрээнд ажилладаг консорциум юм. Түүнчлэн Global Greengrants Fund (GGF) болон Prospera – Олон улсын эмэгтэйчүүдийн сангийн сүлжээ нь хамтран ажиллаж, стратегийн холбоотнуудын хувьд эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны шударга ёсны төлөөх нөөцийг бүрдүүлэхийн ач холбогдлын талаар санал боловсруулж нягт ажилладаг.

GAGGA-н тухай илүүг мэдэхийг хүсвэл энд дар эсвэл шууд холбоо барина уу?

GAGGA (Жендэр ба Байгал Орчины төлөөх Дэлхийн Түншлэл) хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанаас

ШҮҮХИЙН БУС ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ АШИГЛАН ХОХИРОГЧДЫГ ХАМГААЛАХ

Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program – Tranche 1 (2018)

Mongolia: Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program – Tranche 1 (2019)

Эмэгтэйчүүдийн Нүдээр Үндэсний Чуулган GAGGA 2019

Босоо Хэвтээ Түншлэл Байгуулах Анхны Уулзалт 2019

Нэг Зорилго – Нэг Дуу Хоолой 2019

Хохирогчдын эрхийг сэргээх зөвлөлдөх уулзалт 2019

GAGGA хөтөлбөрийн түнш бүлгүүдийн анхдугаар уулзалт 2019

GAGGA хөтөлбөрийн сургалт 2018

GAGGA хөтөлбөрийн сургалт 2017-2

GAGGA хөтөлбөрийн сургалт 2017

GAGGA хөтөлбөрийн сургалт 2016