2024.01.31 Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээлээ.

“Иргэний нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан Хүний Эрхийн Форумаас Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээлээ.

2024.01.31 Иргэний нийгмийн өдрийн мэнд хүргэе!

Жил бүрийн энэ өдөр Иргэний нийгмийн байгууллагуудын нийгэмд оруулж ирсэн хувь нэмрийг онцлон таниулах, талархах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийн ач холбогдлыг голчлон дурдах нь зүйтэй.

2023.12.31 Шинэ оны мэнд хүргэе! 

Ирж буй 2024 онд Энх амгалан, эрх чөлөөгөөр дүүрэн байг!

2023.12.03 Хүний эрхийн мэдлэгээ сориорой

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхаглалын 25 жилийн ойн өдрүүдийг тохиолдуулан бэлтгэсэн мэдлэг сорих товч асуумжуудыг бөглөж үзээрэй.

2023.11.03 Уугуул Америкчууд Рио Тинтогийн зэсийн уурхайг эсэргүүцэж байна.

Холбооны шүүгчид Аризона мужийн баруун өмнөд хэсэгт орших Баруун Апачигийн ариун газар нутагт зэсийн уурхай ухахыг хориглохыг хүссэн уугуул Америкийн бүлгийн давж заалдах хүсэлтийг хэлэлцэж байна.

2022.05.05. Оюу Толгойн хяналт ТББ-аас Австрали улсад болсон Рио Тинтогийн Хувь нийлүүлэгчдийн 2022 оны тайлангийн хуралд жижиг хувь нийлүүлэгч Катарин Ту-гээр дамжуулан асуулт тавьж хариулт авлаа

2012 оноос хойш урьдчилан тооцоолоогүй томоохон өөрчлөлтүүд нь хуучин хуучирсан БОННҮ (Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ) -ийг нөхөх үндэслэл болж байна.

Нэгдүгээрт, газрын доорх тогтворгүй байдлын асуудлаас болж олон тэрбум долларын дизайнын өөрчлөлт шаардлагатай болсноос далд уурхайн барилгын ажил хойшилсон.  Хоёрдугаарт, хаягдлын далан нь 2012 оны БОННҮ-нд няцаагдсан технологио эргүүлж ашиглах болж мөн дизайны өөрчлөлт орж наад заах нь өмнө төлөвлөснөөс илүү их хэмжээний газар шаардлагатай болсон. Далд уурхай болон ирээдүйн хаягдлын далан хоёулаа одоогийн лицензтэй талбайгаас гадагш үргэлжлэх болно; Гуравдугаарт, 2017 оны Хөндлөнгийн шинжээчдийн багийн Оюутолгойгоос малчдын усанд нөлөөлсөн байдлын үнэлгээгээр 2012 онд ашигласан мэдээллийн алдааг арилгахын тулд суурь үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгааг тодорхойлсон.

Уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтэрсэн, хүлээгдэж байснаас их хэмжээний суулт үүсгэх энэхүү тэлэлт нь нүүдэлч малчдын одоо ашиглаж байгаа идэвхтэй бэлчээрт нөлөөлнө. Стандартын бус нийгмийн нөлөөллийн үнэлгээний дүнд хангалтгүй нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ буруу удирдаж улмаар нөлөөлөлд өртсөн малчид ОУСК-ийн Омбудсманы (эсвэл CAO) албанд гомдол гаргахад хүргэсэн. Оюутолгойн газар (бэлчээр), ус ашигласны улмаас нүүдэлчдийн амьжирганд хохирол учрах тухай нэхэмжлэлийг 5 жилийн турш зуучлан хэлэлцсэний дүнд 2017 оны Хөндлөнгийн шинжээчдийн  болон Олон талт шинэжээчдийн багуудын тайланд уламжлалт бэлчээр, усны нөөцөд учруулсан хохирлыг хувь малчин болон нийт малчдад нөхөн төлөхийг зөвлөсөн. Гомдол барагдуулах гэрээнд тусгагдсан нийтийн нөхвөрийн  ажлууд бүрэн хэрэгжээгүй байна.

Гомдол гаргасан малчдын өмнөөс Оюу Толгойн Хяналт ТББ Рио Тинтогоос дараахь зүйлийг хийхийг нэхэж байна.

1. Төлөвлөж буй БОНБНҮ-ий хамрах хүрээг зөвхөн суултын бүсийн үнэлгээгээр хязгаарлалгүй тэлж газар дээрх болон газар доорх бүх үйл ажиллагаа нь блоккейвингтэй салшгүй холбоотой учраас хамтад нь үнэлэх, үүнтэй холбоотой байгаль орчин, ба хүнд учрах түр ба байнгын нөлөөллийг бүхэлд нь авч үзэхийг; болон

2. Санал болгож буй нэмэлт БОННҮ-ний хамрах хүрээг зохих хэмжээнд хүргэхийн тулд нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг багтаасан хамтын багийг байгуулж ажиллахыг санал болгож байна.

Малчдын шаардлагад Рио Тинто юу гэж хариулах бол?

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм хэлэхдээ, Оюу Толгой нь Өмнөговь дахь говийн алслагдсан газар, аливааг туйлын болгоомжтой авч үзэх ёстой онгон дагшин газар орших дэлхийн хамгийн том уурхайн төслүүдийн нэг юм. Нэгдүгээр сарын сүүлчээр далд уурхайн нээлтэнд очсон. Энэ бол үйлдвэрлэлийн асар том бүтээн байгуулалт юм. Асуултууд нэлээд төвөгтэй тул судалж ажиллах шаардлагатай байна. Тэрээр 7-р сард бүтэн долоо хоногийг энэ нутагт өнгөрөөж, нутгийнхан, малчидтай уулзаж, бүх талын мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй. Энэ бол ойрын 100 жилийн уурхай бөгөөд Рио Тинто нутгийнхантай хэрхэн ажиллахаа ойлгох хэрэгтэй гэв. Тэрээр ашиглаж байгаа технологидоо итгэлтэй, компани нь усны өндөр эргэлтийг олж чадсандаа бахархаж байгаагаа хэлэв. “Миний хийж чадах цорын ганц зүйл бол хүмүүстэй ярилцах. Бид хүмүүсийг анхааралтай сонсож, Байгаль орчин, нийгмийн засаглал (ESG)-ийн итгэмжлэлийнхээ дагуу ажиллах болно” гэж тэр хэллээ.

Компанийн дарга Саймон Томпсон: Кэтрин CAO-д гаргасан малчдын гомдлын тухай дурдав. Энэхүү гомдлын дагуу Рио Тинто компаниас малчдаас сонгогдсон малчдын төлөөлөл болон ОТ ба Ханбогд сумын удирдлагуудыг багтаасан Гурван талт зөвлөл байгуулсан. Энэ бол нөхөн олговор олгох зөвшөөрлийг хянадаг олон талт бүлэг юм. Тэрээр бүх нөхөн олговрыг шийдсэн (бараг бүгдийг нь төлсөн ч байх) гэж компанийн ойлгож байгаа гэв. Мөн 60 худгийг сэргээж, 23 худгийг нарны эрчим хүчээр ажилладаг насостой байгуулсан. Энэ (зөвлөл) нь тавьсан асуудлуудыг шийдвэрлэхэд тохиромжтой хэрэгсэл байх шүү. [Тэр Гурван талт зөвлөлд малчдын эрх ашгийг төлөөлдөггүй аж ахуйн нэгжийн төлөөллүүд давамгайлсан тухай тэдэнд олон удаа сонордуулсан энэ асуудлыг хөндсөнгүй]

Мөн өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Twitter Space-т болсон хэлэлцүүлгийг дараах линкээр орж сонирхоорой.

https://twitter.com/i/spaces/1LyxBoQqkbYKN?s=20

Оюу Толгойн уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн зөрчилтэй асуудлаар хувь нийлүүлэгчдийн хурлыг ашиглан нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүрээнд 2022 оны 4-р сарын 8-нд Лондон хотноо болсон Хувь нийлүүлэгчдийн хуралд бичгээр асуулт тавих боломжийг ашиглан асуултаа хүргүүлэн хариу авлаа.

Мөн Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдэд нь Оюу Толгойн уурхайн үйл ажиллагааны асуудлуудаар мэдээлэл өгөх ажлын хүрээнд видео бичлэгүүд хүргүүлэн цахимаар оролцов.

Монгол улсын хөгжил, эдийн засаг ба хүний эрхийн талаарх тайлан гарлаа!

Энэхүү өгүүлэлд 2020 оны гуравдугаар сар хүртэл сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэрэгжүүлсэн эдийн засаг болон хөгжлийн бодлого, үүний дотор орлогын суурь бүтцийн тогтвортой байдлыг олон улсын хүний эрхийн эрх зүйн үүднээс авч үзсэн болно. Мөн, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор бодлогын чанартай болон хууль эрхийн зөвлөмжүүдийг санал болгов. Зохиогч нь НҮБ-ын шугамаар 2019 онд Монголд ажиллахдаа хийсэн энэхүү суудалгаанд тус орны макро эдийн засгийн бодлого, тэр дундаа өрийн асуудлыг хүний эрх талаас нь авч үзсэн; ашигт малтмалын түрээсийн төлбөрийг нийгэм, байгаль орчны бүх талыг хамарсан цогц бодлогод хэр зэрэг хөрвүүлж байгааг Оюу Толгойн уурхайн төслийг гол суурь болгон авч үзсэн; санхүүгийн хууль бус урсгалаас хүний эрхэд үзүүлэх нөлөө; болон дэд бүтэц, уул уурхайн төслүүдийн зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр нөлөөг авч үзсэн болно. Эдийн засгийн төрөлжүүлэлт, эдийн засгийн шинэчлэл, уул уурхай, дэд бүтцийн төслүүдээс хүний эрх, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд жендерийн тусгалтай, иргэдийн оролцоотой үр нөлөө бүхий үнэлгээ хийх нь Монгол Улсад тулгарч буй гол сорилт мөн гэсэн дүгнэлтийг уг судалгаагаар хийсэн болно.

Рио Тинто 700 сая ам. долларын татвар төлөхөөс зайлсхийсэн тухай

Tavan Tolgoi Power Plant Oyu Tolgoi power supply : 600 MW of subcritical coal technology in the Gobi desert

Impacts of the Tayan Nuur iron ore mine on nomadic herders’ lives in the Gobi Altai mountains of Mongolia

Impacts of the global iron ore sector – Case Study: Altain Khuder in Mongolia

Spirited away – Mongolia’s mining boom and the people that development left behind

Дэлхийн төмрийн хүдрийн салбарын нөлөөлөл