Archives January 2024

“Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээлээ.

Монгол Улс 2008 оноос эхлэн жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэснээс хойш 16 жил өнгөрчээ. Гэтэл өнөөг хүртэл иргэний нийгмийн байгууллагын үр нөлөөг төрийн зүгээс үнэлж дүгнэсэнгүй, бидний үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эрх зүй, санхүүжилт, нийгмийн дэмжлэгийг бий болгох таатай орчин бүрдээгүй, иргэний нийгмийн хөгжилд ахиц дэвшил хомс байсаар ирлээ.

Иймд “Иргэний нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан Хүний Эрхийн Форумаас Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээлээ.

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (Хүний Эрхийн Форум) нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд 2010 онд байгуулагдсан, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 орчим ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний болон олон улсын түвшинд танигдсан, сайн дурын сүлжээ юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ХҮРГҮҮЛСЭН ЗАХИДАЛ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХҮРГҮҮЛСЭН ЗАХИДАЛ:

Эх сурвалж: Human Rights Forum of Mongolia/Хүний эрхийн Форум

Иргэний нийгмийн өдрийн мэнд хүргэе!

Монгол Улс 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж ирснээс хойш даруй 16 жил болжээ.

Жил бүрийн энэ өдөр Иргэний нийгмийн байгууллагуудын нийгэмд оруулж ирсэн хувь нэмрийг онцлон таниулах, талархах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийн ач холбогдлыг голчлон дурдах нь зүйтэй байх.

Хараат бусаар нийгмийн сайн сайхан, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд тасралтгүйгээр, үнэт зүйлээсээ хазайлгүйгээр зүтгэсээр ирсэн Иргэний нийгмийн байгууллагууд, хамтран зүтгэгчид та бүхэндээ Иргэний нийгмийн өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн ажилласан эдгээр он жилүүдээрээ бахархаж, талархаж буйгаа илэрхийлье!

Оюу Толгойн Хяналт ТББ

Хэвлэлийн бага хурал: Б.Ононхангай: “Оюу Толгой” ХХК улс дотор улс байгуулж, ажилчдынхаа эрхийг зөрчиж байна 

Эх сурвалж: Tug.mn, цахим холбоос: https://www.facebook.com/www.Tug.mn/videos/1756780258151168/