Бие даасан шинжээчийн судалгааг эсэргүүцсэн Рио Тинтогийн ичгүүртэй саналыг Пентуотер буруушаав

Бие даасан шинжээчийн судалгааг эсэргүүцсэн Рио Тинтогийн ичгүүртэй саналыг Пентуотер буруушаав

АНУ, Флорида муж, Нэйплс хот — (Business Wire) –

Пентуотер Кэпитал Mенежмент эл пи (“Пентуотер”) нь Туркойз Хилл Рисорсез Лтд (“Туркойз Хилл” эсвэл “Компани” гэх) (TSX:TRQ) (NYSE:TRQ)-ийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” бѳгѳѳд доорх захидлыг Рио Tинто (“Рио Тинто” or “Рио”) (LSE:RIO)-ийн ТУЗ-д бичжээ:

Рио Тинто компанийн ТУЗ-ийн хүндэт гишүүдээ:

Энэ захидлыг та нарт бичих шаардлагатай болсонд харамсаж байна. Гуравхан өдрийн өмнө би Туркойз Хилл компанийн эсрэг Рио Тинтогийн хууль бусаар хийсэн зохисгүй үйлдлүүдийн уншлага мэт жагсаалтыг бичсэн билээ. Риогийн менежментийн багийн хүлээн зөвшөөрөшгүй авирын талаар Удирдах зөвлөлд ойлгуулах явдал миний зорилго байв. Риогийн олон жилийн турш Туркойз Хиллд тулгаж ирсэн компанийн засаглалыг буруу, гаж явдлыг ямар ч хариуцлагатай ТУЗ эрх биш хүлээн зөвшөөрѳхгүй, эсэргүүцнэ гэж би гэнэн байдлаар итгэж байсан. Таны энэ долоо хоногт хийсэн үйлдэл харин тийм биш болохыг нотолов бололтой.

Пентуотер Кэпитал Mенежмент эл пи (“Пентуотер”) нь Туркойз Хилл Рисорсез Лтд (“Туркойз Хилл” эсвэл “Компани” гэх) (TSX:TRQ) (NYSE:TRQ)-ийн хамгийн том “жижиг хувьцаа эзэмшигч” бѳгѳѳд доорх захидлыг Рио Tинто (“Рио Тинто” or “Рио”) (LSE:RIO)-ийн ТУЗ-д бичжээ:

Миний анхны захидлаас хойш 24 цагийн дотор Рио нь Оюутолгойн уурхайн эзэд Риогийн уурхайг барьж байгуулах явцад гараад буй 1.5 тэрбум долларын өртөг хэтрэлт, хоёр жилийн хугацааны хоцрогдолтой холбоотой асуудлаар хараат бус хөндлөнгийн шалгалт хийхийг зөвшөөрөхгүй байх санал өгсөн болохыг дэлхий даяар мэдсэн. Ялангуяа уурхайн эздийн нэг нь ирэх хэдэн арван жилийн туршийн чухал түнш, тусгаар тогтносон улс байхад Рио яагаад асар их зардал хэтрүүлсэн, удаашралтай байгаа талаар хөндлөнгийн ийм шалгалт хийхийг эсэргүүцээд байгааг логикоор тайлбарлах аргагүй байна. Рио-д нуух зүйл байна гэхээс өөр логик тайлбар байхгүй гэж хэлэх хэрэгтэй.

Оюутолгойн уурхайтай холбоотой таны ой санамжыг сэргээхээс. Ашиглалтад орсноор энэ нь дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болно. Бүрэн ашиглалтад орсноороо жил бүр олон тэрбум долларын чөлөөт мөнгөн урсгал бий болгоно. Энэ уурхайтай олон арван жил, магадгуй зуун жил ажиллах уурхай болох боломжтой юм. Үнэндээ бол Рио уурхайг эзэмшдэггүй. Уурхайн 66 хувийг Туркойз Хилл, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Рио нь уурхайн оператор бөгөөд далд уурхайг барих ажлыг л хариуцдаг. Рио нь Туркойз Хилл ийн 51%-ийг эзэмшдэг бөгөөд компанийн хяналтыг авсанаас хойш Туркойз Хиллийн менежментийн баг, ТУЗ-ийн гишүүдийг бүгдийг өөрѳѳ сонгон томилсон. Туркоаз Хиллийн бараг бүх ажилтнууд нэг бол Рио-гийн засаглалын үеийн л ажилтан байсан, эсвэл Рио Тинто-оос шууд Туркойз Хиллд ирсэн байдаг.

Энэ долоо хоногийн эхээр Оюу Толгой ХХК нь Рио Тинтогийн уурхайн зардлын хэтрэлт, цаг хугацааны хоцрогдолтой холбоотой асуудлаар хөндлөнгийн шалгалт хийлгэхээр санал ѳгсѳн. Хараат бус шалгалт нь бизнесийн сайн практикаас гадна Монгол Улсын засгийн газар иргэдийнхээ өмнө зохих ёсоор тайлагнах үүргээ хэрэгжүүлж байна гэсэн үг. Энэхүү эрүүл саруул шийдвэр дээр Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл нар санал нэгдсэн байв. Гэвч Рио Тинто шалгалтын эсрэг санал өгсөн бололтой. Тухайлбал Австралийн Санхүүгийн тойм дөнгөж саяхан — “Монголын түншүүд босч Рио-д Оюутолгойн шалгалтыг тулгав” гэсэн (2020 оны 12-р сарын 1-ний өдөр)-ийн нийтлэлд эх сурвалжууд Рио-г Хороо байгуулан хараат бус хяналт шалгалт хийхийг эсэргүүцэж байсан гэж үзсэн байна.. “

Маргаангүй материаллаг зардал, цаг хугацааны хоцрогдлын талаархи хараат бус шалгалтыг зогсоох гэсэн оролдлого нь харамсалтай нь ийм шалгалтыг харин ч хийх үндэслэлтэй болохыг нотолж байна. Тусгай хороо байгуулах саналын эсрэг санал өгөх нь компанийн засаглалын үүднээс ямар ч үндэслэлгүй юм. Цаашилбал, Туркойз Хилл компанийн цөөнх хувьцаа эзэмшигчид эсвэл Монголын ард түмний ѳмнѳ та хэрэв үнэхээр нуух зүйлгүй юм бол ийм шалгалтыг зогсоохыг хүсч байгаагаа юу гэж тайлбарлах юм. Уурхай эзэмшигчдийн хууль ёсны хяналтыг үл тоомсорлож буй Рио Тинтогийн энэ муйхар байдал биднийг дахин алмайруулж байна.

Харамсалтай нь танд нуух зүйлс байна гэж олон эх сурвалжууд мэдээлж байна. Зардлын хэтрэлтийг ил болгохоос өмнө та энэ бүхний бүтэн жилийн турш мэдэж байсан гэж “Шүгэл үлээгч” мэдэгдсэн ба та түүнийг шүүхэд мэдүүлэг өгөхийн өмнөх өдөр нууц тохиролцоо хийсэн бөгөөд одоо тэр юм ярихааргуй болсон. Риогийн захирлууд ёс зүйгүй авирлаж, удирдлага зохих залруулах арга хэмжээ аваагүйгээс танай ёс зүйн дасгалжуулагч чинь саналаараа огцорсон. Зардлын хэтрэлт, удаашралын талаар тодруулга өгөхгүй байгааг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо шалгаж байна. Таны эсрэг шүүхэд хүмүүс нэгдэн хамтын нэхэмжлэл гаргаад байна. Тэр ч байтугай менежментийн багийг зүй бусаар ажиллуулж, үндсэндээ танаас болсон зардлын хэтрэлтийг хамгийн үр ашигтай аргаар санхүүжүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа тул Туркойз Хиллийн танай өөрсдѳѳ сонгон томилсон ТУЗ чинь ѳѳрсдийн чинь эсрэг арбитрын ажиллагаа явуулж эхэллээ. Дахин хэлье: таны сонгосон ТУЗ ба удирдлагын баг чинь таныг арбитрын шүүхэд ѳгѳѳд байна.

Ажлын зѳв томилгоо, хүчтэй хяналт нь үр дүнтэй үйл ажиллагаа, сайн засаглалын бий болгодог. Риогийн гүйцэтгэх захирал Жак удахгүй “харилцан тохиролцсоны үндсэн дээр” ажлаасаа гарах гэж байгаагаас харахад ТУЗ-ийн хувьд Туркойз Хиллтэй ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлж чадах шинэ Гүйцэтгэх захирлыг томилох нь таны зорилго мөн үү, эсвэл та компанийн сайн засаглалын төлөө ажиллах хүнийг томилохыг хүсч байна уу? Хэрэв сонголт чинь удаах нь бол та цоо шинээр эхэлж, хараат бус шалгалтын талаар саналаа эргүүлэн, Туркойз Хиллээс уурхайг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай аргаар санхүүжүүлэх боломжийг олгох хэрэгтэй.

Харамсалтай нь өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн үйлдлүүдийг чинь харахад та зөв сонголт хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Иймээс Рио Тинто нь Оюу Толгойн өртөг ба цаг хугацааны хэтрэлттэй холботой, түүнчлэн Туркойз Хиллийн арбитрын ажиллагаатай холбоотой, хараат бус шалгалтад чухал байх танай мэдэлд одоо буй цаасан болон электрон хэлбэрээр хадгалагдсан бүх баримт бичиг, мэдээллийг хадгалах баталгаатай арга хэмжээ авахыг би хүндэтгэлтэйгээр хүсч байна. Рио Тинто нь Рио Тинто болон түүний охин компаниудад байгаа бүх цаасан болон цахим хэлбэрээр хадгалсан мэдээллүүд, тухайлбал имэйл, цахим хуанли, санхүүгийн хүснэгт, утасны бичлэг, компьютерийн файл болон бусад мэдээллийг хадгалж хамгаалахыг бид хүсч байна.

Рио Тинтогийн ТУЗ нь компани чухал сонголттой тулгараад байгаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Ноён Жак удахгүй огцорсны дараа, яг тэр мѳчѳѳс ТУЗ-д сайн засаглалыг хэрэгжүүлж эхлэх боломж нээгдлээ. Рио Тинтод үйлдлээ засах цаг хугацаа бага байна.

Гүнээ хүндэтгэсэн,

Пентуотер Кэпитал Менежментийн Гүйцэтгэх захирал Мэтью C. Хэлбауэр

Эх сурвалж: businesswire.com
Pentwater Denounces Rio Tinto’s Disreputable Vote Against Independent Investigation

ХОЛБОО БАРИХ
Пентуотер Кэпитал Менежментийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дэвид Зирин 312-589-6401

Орчуулгыг Оюу Толгойн Хяналт ТББ-ээс хариуцна. otwatch@gmail.com www.minewatch.mn
Захидлын PDF хувилбарыг эндээс татаж авна уу.

minewjle_ot

Website: