SailingStone Capital түншүүд Оюутолгой дахь компанийн засаглалыг сайжруулах эхний алхмуудыг сайшааж Туркойз Хилл компанийн ТУЗ-д нээлттэй захидал бичжээ

SailingStone Capital түншүүд Оюутолгой дахь компанийн засаглалыг сайжруулах эхний алхмуудыг сайшааж Туркойз Хилл компанийн ТУЗ-д нээлттэй захидал бичжээ

2020 оны 12-р сарын 04-ний өдрийн 09 цаг 15 минут

Зүүн Стандартын цаг LARKSPUR, Калифорни. ((BUSINESS WIRE) – Туркойз Хилл Ресурс Лтд (‘Turquoise Hill’, ‘TRQ’ эсвэл ‘Company’) -ийн томоохон, урт хугацааны эзэн, SailingStone Capital Partners (‘SailingStone’) ( TSX: TRQ) (NYSE: TRQ), Туркойз Хилл компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хавсаргасан захидал бичсэн болно:

Эрхэм хүндэт Туркойз Хилл Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд ээ,

SailingStone Capital Partners нь Turquoise Hillийн урт хугацааны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд Turquoise Hill ба Монгол Улсын Засгийн газраас (‘Засгийн газар’) Оюутолгойн (“ОТ”) зэс, алтны гүний асар их нөөцийг хөгжүүлэх, санхүүжүүлэх үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, тодорхойгүй байдлыг бууруулах чиглэлээр саяхан хамтын хүчин чармайлт гаргасныг сайшааж байна. Дэлхийн хэмжээний энэ уурхайг аль болох аюулгүй, түргэн шуурхай үйлдвэрлэлд оруулах нь бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцнэ. Итгэлцэл, компанийн зохистой засаглал, үүрэг, хариуцлагын талаархи ойлголт тодорхой байх нь аливаа түншлэлийн гол суурь болдог. TRQ, Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто (‘Рио’) хоорондын харилцааны талаар зарим нэг ойлгомжгүй байдал байгаа тул бидний залруулга хийж буй хүчин чармайлтыг болгоно уу. Туркойз Хилл нь Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Туркойз Хилл нь далд уурхай ашиглалтад орсны дараа ирээдүйн мөнгөн орлогоос эргэн төлөгдөхөөр Засгийн газрын хувь болон хувь нийлүүлсэн зардлыг санхүүжүүлэхээр тохиролцов.

Рио Тинтог уурхайг ажиллуулах, хөгжүүлэх ажилд хөлсөлсөн. Нэмж дурдахад, Рио нь чадамжид тулгуурлан эрсдлийг үр ашигтай хуваарилдаг төслийн санхүүжилтийн хэрэгслийн зуучлалыг гүйцэтгэлийн баталгаа болгон өгсөн. Улс төрийн эрсдэлийг олон улсын зээлийн синдикат шингэх бол өөрийгөө ‘дэлхийн уул уурхайн тэргүүлэгч групп’ хэмээн зарладаг Рио Тинто уурхайн хөгжлийн эрсдлийг хүлээхээр зөвшөөрсөн юм. Тодруулбал, Рио-д 2011 оноос хойш авсан 850 сая долларын өртөг нөхөлт ба менежментийн үйлчилгээний төлбөрийн дээр туслалцааны төлбөр хэлбэрээр нэмэгдэл дэмжлэгийн төлбөрийг тэр гүйцэтгэлийн баталгаад нь төлж ирсэн юм. Рио Тинто нь мөн ойролцоогоор 6.3 тэрбум долларыг Туркойз Хиллийн 51 хувийг эзэмшихэд зориулж төлсөн дийлэнх хувьцаа эзэмшигч юм. Сүүлийн арван жилийн хугацаанд Рио Оюу Толгой дээр ажилласныхаа төлөө болон холбогдох санхүүжилтийнхээ төлбөрт 1.5 тэрбум гаруй долларын нөхөн төлбөр авсан. Энэ дүн дэлхийн уул уурхайн конгломератын хувьд өчүүхэн зүйл мэт санагдаж болох ч Рио өмнөх төмрийн хүдэр ба Оюу Толгойд мөн хугацаанд ойролцоогоор 15 тэрбум долларын сөрөг мөнгөний урсгал үүсгэсэн1 болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Үүний зэрэгцээTurquoise Hill нь төсөлд 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн2 бол ОТ 2010-2019 оны хооронд Засгийн газарт ойролцоогоор 2.6 тэрбум долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн бөгөөд Монгол Улсын 8200 иргэнийг шууд ажиллуулж, 2019 онд 560 гаруй монгол бизнес эрхлэгчидтэй хамтран ажилласан.3 Зарим тооцоогоор Оюу Толгой нь газар доорхи (уурхай) бүрэн хүчин чадлаараа ажиллахад Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг эзлэх бөгөөд Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн чухал төлөөлөл болох нь тодорхой байна. ОТ-ийн түншлэлийн үүрэг, хариуцлага нь харьцангуй шулуухан байхад компанийн зохистой засаглал, итгэлцэл дутагдалтай байж ирсэн. Тиймээс энэ төвөгтэй бөгөөд чухал Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай уялдаа холбоо, засаглалын стандартыг бий болгох эхний чухал алхам болох сүүлийн хоёр үйл явдал биднийг зоригжуулж байна. Нэгдүгээрт, бид өнгөрсөн долдугаар сард анхны мэдэгдэл хийснээс хойш хүсэлт гаргасан Босоо ам 2-тэй холбоотой зардлын хэтрэлт, саатлыг бүрэн хараат бусаар нягтлан шалгаж, ОТ-н Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг бид сайшааж байна. Рио Тинто төслийг хариуцаж байгаа, хүчин чармайлтынх нь төлбөрийг төлж байгаа бөгөөд холбогдох эрсдэлд санаа зовсон хувьцаа эзэмшигчидтэй байх тул ‘ил тод байдал, хариуцлагатай, шударга байдлын үүднээс олон нийтийн өмнө’ хөндлөнгийн задлан шинжилгээ хийлгэх нь үнэхээр бүх оролцогч талуудын хувьд ‘зохистой, шударга’ болох юм. Мэдээжийн хэрэг эдгээр хүчин чармайлтанд саад учруулах гэсэн аливаа үйлдэл нь Оюу Толгойн эзэмшигчдийн зүгээс ноцтой түгшүүр төрүүлээд зогсохгүй, итгэлцлийг улам доройтуулахад хүргэж болзошгүй юм. Олон тэрбум долларын өртөгтэй блоклон олборлох уурхай барих нь тийм ч амар ажил биш бөгөөд эрсдэл байхыг бүх оролцогчид ойлгодог.

Гэхдээ уурхайн бүтээн байгуулалтыг хариуцах тал нь капиталын хэт ачаалал, олон жилийн хугацаа хойшлуулалтаас цорын ганц ашиг хүртэгч байх нь “түншлэл” гэсэн ойлголттой зөрчилдөж байна. Бүх оролцогч талуудын дэмжиж буй энэхүү тойм шалгалтыг эхлүүлэх нь Оюу Толгойн хувь түүхэн ач холбогдолтой алхам болох юм. Тусгай хорооны дүгнэлтийг бид тэсэн ядан хүлээх нь ганц бид биш юм. Хоёрдугаарт, Рио өөрийн буруу менежментийн улмаас өсөн нэмэгдэж буй санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд хамгийн бага өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэрийг олж авахыг зорьсон Туркойз Хилл компаниас Риогийн үүрэг, хариуцлагыг тодруулах зорилгоор арбитрын ажиллагаа эхлүүлэх шийдвэр нь зохистой болоод зогсохгүй цорын ганц сонголт юм. Компанийн засаглалын үндсэн зарчмууд нь ТУЗ-ийн гишүүд болон менежментийн баг нь хувьцаа эзэмшигчдийнхээ, энэ тохиолдолд TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг өөрсдийнхөөсөө өмнөөс тавихыг шаарддаг. Рио Тинтогийн хөрөнгийн өртөг нь Туркойз Хиллтэй холбоотой аливаа шийдвэрт огт хамаагүй юм. Өөрөөр санал тавих нь хамтын зөвлөлийн итгэлцлийн үүргийг хүчингүй болгосныг шууд хүлээн зөвшөөрөх явдал юм. Өөр тайлбар байхгүй. Аз болоход, ийм нөхцөлд санхүүжилт татах сонирхолтой хувилбарууд байдаг бөгөөд зөв зүйл хийх нь ховор тохиолдол байдаг. Онолын хувьд Рио Тинто нь Turquoise Hill-ийн хувьцааны үнийг хамгийн өндөр байлгахын тулд Turquoise Hill-ийн цөөнхийн хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсын Засгийн газартай нэгдмэл байх ёстой.

Эцсийн эцэст Рио компани дахь хувьцааныхаа төлөө зургаан тэрбум гаруй доллар төлсөн бөгөөд Оюу Толгойн амжилт нь Монголын Засгийн газар, ард түмэнд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Рио хувьцааны үнийг санаатайгаар дарлаа гэсэн буруутгалын бай болсон нь Рио Тинтогийн хувьцааны өгөөжийг TRQ-тай харьцуулж үзэхэд илүү хурц дүгнэлт харагдана. Санхүүжилтийн хамгийн хямд эх үүсвэрийг тодорхойлох, эсвэл өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх үйлдлийг устгах эсвэл бууруулах зорилго бүхий Туркойз Хилл компанийн хүчин чармайлт нь компанийн санхүүжилт, компанийн зохистой засаглалын анхны зарчимтай нийцэж байгаа юм. Дээр дурдсан хараат бус шинжилгээтэй адил ОТ-ийн санхүүжилтийн хамгийн үр дүнтэй арга хэрэгслийг хайхаас татгалзсан нь өнгөц харахад Рио хувьцааны үнийг санаатайгаар дарж байгаа гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүргэж байна. Энэхүү дүгнэлт нь Рио төлөвлөсөн булаалтынхаа өмнө цөөнх (эзэмшигч)-өд хохирол учруулах эсвэл татвар, ашигт малтмалын нөөц ашигласны гэрээтэй уялдуулан өрийг хувь эзэмшлээр солихтой холбоотой аливаа хэлэлцээр хийх Монгол Улсын Засгийн газрын боломжийг унагаахыг оролдож байгаа тохиолдолд л утга учиртай болно.

Одоогийн байдлаар Рио-гийн тэргүүлэх чиглэлийн жагсаалтад компанийн засаглалын шинэ нэг доголдол орох боломжгүй байгаа тул хувьцаа хөрөнгийн бус санхүүжилтийг баталгаажуулах нь түншлэлийн тэгштгэх, дэлхий дээр хамгийн чухал уурхайн хөгжлийг ахиулах гоц боломж юм шиг санагдаж байна. Сүүлийн үеийн үйл явдлууд Рио-гийн (Төлөөлөн) удирдах зөвлөл болон түр менежментийн багт эдгээр шийдвэрүүдийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход тусалсан хэмээх хүлээлттэй байна. Дүгнэж хэлэхэд, сүүлийн үеийн үйл явдлууд бидэнд урам зориг өгч байгаа бөгөөд таны үйл ажиллагаа нь OT ба TRQ-ийн засаглалыг сайжруулж, түншлэлийн хэмжээнд итгэх итгэлийн түвшинг дээшлүүлэх замаар төслийн эрсдэлийг бууруулахад тусална гэж үзэж байна. Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс хүчин чармайлт гаргасанд болон Монгол Улсын Засгийн газар болон бусад оролцогч талуудтай Оюутолгой дахь хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэхийн төлөө хамтран ажилласанд талархаж байна.

Хүндэтгэсэн, SailingStone Capital Partners LLC

Эх сурвалж: SailingStone Capital Partners Writes Open Letter to Turquoise Hill Board Commending Them on Initial Steps to Improve Corporate Governance at Oyu Tolgoi

Орчуулгын PDF хувилбарыг эндээс татаж авна уу.

minewjle_ot

Website: