Монгол: COVID-19 цар тахлын үеэр АХБ-ны төслөөр ядууралд хөтөлсөн замын талаар гомдол гарлаа

Монгол: COVID-19 цар тахлын үеэр АХБ-ны төслөөр ядууралд хөтөлсөн замын талаар гомдол гарлаа

Улаанбаатар, Монгол улс – 2020 оны 11-р сарын сүүлчээр Улаанбаатарын гэр хорооллын нөлөөлөлд өртсөн бүлгүүд Азийн хөгжлийн банк (АХБ) -ны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ‘Транш 1, 2 ба 3’-ын эсрэг хоёр гомдол гаргажээ.

Төсөлд өртөгсөд уг төсөл нь АХБ-ны нийгэм, байгаль орчны бодлогыг зөрчиж, газар чөлөөлөлт, нөхөн төлбөр, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө нь сөргөөр нөлөөлөлж олон асуудал үүсгэсэн; эд хөрөнгийн хохирол; зам барилгын аюулгүй байдал ба наад захын автозамын стандарт хангагдаагүй байна гэжээ.

“6 буудал” ТББ-ын захирал Ц. Оюунтөгс хэлэхдээ ‘Сэлбэ дэд төв төсөл нь хүн амын амьдралд нөлөөлж, хана, хашаа хагарснаас үүдэн оршин суугчид гэр орноо орхиж дайжиж байна’ гэжээ. Тэрбээр мөн ‘төсөл нь ядуурлыг бууруулах ёстой байсан боловч өртсөн хүмүүсийг улам бүр ядууруулж байна’ гэж нэмж хэлэв.

Эхэндээ хотоос гадуур газар сонгосон газар чөлөөлтөд өртсөн айлуудад 500 ам метр газрыг амлаж байсан бол одоо түнийгээ таллан 250 мкв болгосон. Үүнээс гадна газар өмчлөх эрхийг сэргээхийн оронд таван жилийн хугацаанд л газар эзэмших гэрчилгээ олгож байгаа нь Монгол Улсын иргэн бүрийн үнэ төлбөргүй газар өмчлөх эрхийг нь зөрчиж байна. Хүн 5 жилийн зөвшөөрөлтэй газар дээр орон гэр, амьжиргаагаа барьж байгуулах боломжгүй юм.

АХБ-ны Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө нь “хот айл”-аар буюу хэд хэдэн үе, өрхүүд хамтдаа амьдарч, ахуй амьдралаа хуваалцдаг уламжлалыг үл харгалзсан зохицуулалт хийж[1] хот айлын нэгд нь газрын гэрчилгээ, нөхөн олговор олгож бусдыг нь орхигдуулж байна.

Нүүлгэж буй газрууд нь хүмүүсийн орон гэр, бизнесээс нь хол байрладаг тул амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байна. 2018 оны 3-р сард гомдол гаргасны дараа хэрэгжиж эхэлсэн Амьжиргааг сэргээх хөтөлбөр нь хүртээмжгүй байгаа бөгөөд ядуурлын хэмжүүрээр хамруулж нүүлгэн шилжүүлэлтийн үр дагавраар эдийн засгийн сууриа алдсанд нь олдохгүй байна.

Оюу Толгойн Хяналт ТББ-ын захирал Д. Сүхгэрэл хэлэхдээ: ‘COVID-19 хязгаарлалтын улмаас хэдэн хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа, яагаад зөвхөн мөнгөн нөхөн олговрыг санал болгож байгаа талаар тодорхой дүр зургийг олж авахад хэцүү байна. Албадан нүүлгэлтийн хүрээнд газрыг газраар эсвэл газрын орон сууцаар солих, түүний дээр нүүлгэлтийн болон шилжилтийн үеийн дэмжлэг олгогдох ёстой юм Нүүлгэн шилжүүлэх бодлогын талаар тогтвортой, найдвартай мэдээлэл байхгүй учраас энэхүү төслийн нөлөөлөлд өртсөн бүх хүмүүст хамаатай байх 2018 онд байгуулсан Санамж бичигээр тохирсон заалтуудыг төсөл хэрэгжүүлэгчид хүндэтгэн хэрэгжүүлэхгүй байна” гэжээ.

Мөн COVID-19 цар тахлын улмаас Монголоос гадна гацсан өрхийн гишүүдийг нөхөн олговороос хасах мэтээр ‘АХБ нөхөн төлбөрийг бууруулахын тулд боломжит бүх шалтаг хэлсээр байна. Нэг төсөлд өртөгчийн хэлснээр “Миний хүүхдүүд сүүлийн зургаан сарын хугацаанд энэ хаягаар амьдараагүй тул нөхөн олговорт хамрагдах боломжгүй боллоо” гэсэн нь үүнийг нотолж байна.

Барилгын ажил, замын хэсэг иргэний өмчид тулж орсноос хашаа, байшингийн хана тааз цуурах, нурах байдлаар нүүлгэн шилжүүлэлтэд өртөхгүй гэж үлдээсэн айлууд одоо амьдрах гэж ядаж байна. Үүд хаалгыг нь боосон зам, толгой дээрээс нь  шагайсан замыг дагасан хулгай дээрэм, хүний аюулгүй байдал эрсдэж зарим айлууд ямар нэгэн нөхөн төлбөр, тусламжгүйгээр дайжихад хүргэж байна. Бүх гомдол гаргагчдын цохож буй гол асуудал нь аюулгүй байдал,  ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал юм.

Иргэн Мөнхзул хэлэхдээ: ‘Би энд сүүлийн 15 жил амьдарч байгаа ч төсөл нь маш их асуудал үүсгэж байна. Зам нь манай хашааны яг ард баригдсанаас хормойд нь дарагдаж хашаа нурж байна, машин бас ороод ирэхгүй гэх баталгаа алга ” гэв.

COVID-19 цар тахлын үеэр биет нүүлгэн шилжүүлэлт болон эдийн засгийн суурь алдалтыг зогсоохыг гомдол гаргагчдын төлөөлөл уриалж байна. Төслийг нийгмийн хамгааллын бодлоготой нийцүүлэх, тур дундаа автозамын стандартад нийцүүлэх болон бүх оролцогч талуудын гарын үсэг зурсан 2018 оны Санамж бичиг гэрээгээр тохирсон заалтуудыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Оюу Толгой Хяналт (Монгол) нь ОУБ-ын санхүүжилттэй уул уурхай, хөгжлийн төслүүдийн олон улсын байгаль орчин, хүний ​​эрхийн стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажилладаг ИНБ юм. OT Watch нь олон улсын шүүхийн бус гомдол барагдуулах механизмыг ашиглан орон нутгийн иргэдийг дэмжиж ажилладаг. www.minewatch.mn

[1] Bold, Bat-Ochir. “Socio-Economic Segmentation — ‘Khot-Ail’ in Nomadic Livestock Keeping of Mongolia.” Nomadic Peoples, no. 39, 1996, pp. 69–86. JSTOR, www.jstor.org/stable/43123494. Accessed 1 Dec. 2020.

Мэдээллийн PDF хувилбарыг эндээс татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Д. Сүхгэрэлтэй otwatch@gmail.com хаягаар болон 976-99185828 дугаараас авна уу.

АХБ-ны ТББ-уудын форум нь Азийн Хөгжлийн Банк (АХБ), Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) -ийн төсөл, хөтөлбөр, бодлогод хяналт тавьж ирсэн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ юм. Нэмэлт мэдээллийг хүсвэл энэ линкээр орно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Жен, jen@forum-adb.org, гар утас +639175088841 дугаараас авна уу.

minewjle_ot

Website: