Дэлхийн уурхайн компаниуд COVID-19 цар тахлаас ашиг хонжиж байна: хандлага, нөлөөлөл, хариу арга хэмжээ 

Дэлхийн уурхайн компаниуд COVID-19 цар тахлаас ашиг хонжиж байна: хандлага, нөлөөлөл, хариу арга хэмжээ 

Уул уурхайн салбар нь дэлхийн хамгийн бохирдолтой, үхэл, сүйрэл авч ирдэг салбаруудын нэг. Өнөөдрийг хүртэл COVID-19 цар тахлаас ашиг олох гэсэн бусад салбартай харьцуулахад уул уурхайн компаниудын үйл ажиллагааг маш бага анзаарч байна.

Дор  гарын үсэг зурсан байгууллагууд бид, уул уурхайн салбар ба олон засгийн газрууд цар тахлыг ашиглан уурхайлах шинэ боломжийг бий болгон, одоо болон ирээдүйд олон нийтэд эерэг дүр төрх эсгэх оролдлогыг буруушааж, үгүйсгэж байна.

Эдгээр ажиллагаа нь олон арван жилийн турш уул уурхайн устгал, сүйтгэлийн эсрэг хийгээд, олон нийтийн эрүүл мэнд, тэдний хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө тэмцэж ирсэн нийгэмлэгүүд, байгууллагын болоод уурхайн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд аюул учруулж байна. 

Бид нөлөөлөлд өртсөн иргэд, ажилчид, иргэний нийгмийн байгууллагуудтай хийсэн ярилцлагад тулгуурлан хамтын дүгнэлтэд хүрч ийнхүү аюулыг илчилж буй дараах чиг хандлагыг тодорхойллоо. 500 гаруй хэвлэл мэдээллийн эх сурвалж, мэдээ, уул уурхай ба COVID-19-тай холбоотой тайлангуудын нарийвчлан судалгааны тойм дүнг мэдээлэх болно. 

Нэг: Уул уурхайн компаниуд цар тахлын бодит аюулыг үл тоомсорлон, ямарч хамаагүй арга хэрэгслийг ашиглан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. 

Уул уурхайн компаниуд ба олон засгийн газрууд уул уурхайг чухал үйлчилгээ гэж ангилан, эрсдлийг үл харгалзан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжийг олгосоор байна. Ингэснээр тэд вирусын тархалтын гол чиглүүлэгч болж, олон нийт,  хот, хөдөөгийн хүн ам, ажиллах хүчийг ихээхэн эрсдэлд оруулж байна. Ихэнх тохиолдолд уугуул болон хөдөөгийн иргэд вирусын хурц эрсдлийг үүрч, нэн ялангуяа уул уурхайн олборлолтоос үүдэлтэй бохирдолд өртөж буй нийгэмд тулгарч байна.  Энэ үед тэд болзошгүй шинэ дэгдэлтээс өөрсдийгөө хамгаалахын төлөө тэмцэж байна. 

Хоёр: Дэлхий даяар улс орны засгийн газрууд хууль ёсны эсэргүүцлийг дарж, уул уурхайн салбарыг дэмжих онцгой арга хэмжээ авч байна. 

Олон нийтийн хараа, хяналтаас гадуур засгийн газрууд нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад хүмүүсийн нэгдэх, хөдөлгөөн хийх эрх чөлөөг хязгаарлаж байна. Гэвч ийнхүү хатуу, зарим тохиолдолд бүр цэрэгжүүлсэн арга хэмжээ нь хүмүүсийг өөрсдийн нутаг дэвсгэр, амь насаа хамгаалах чадварыг хомсдуулж байна. Газар нутгаа хамгаалагчид зорилгот хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй, зарим нь шударга бусаар шоронд хоригдож байгаа ба халдварын нэмэлт эрсдэлд байна. Засгийн газрууд, , ялангуяа компаниудын үйл ажиллагаатай удаан хугацаагаар тэмцэж буй газруудад,  хууль ёсны, аюулгүй эсэргүүцлийг няцаах зорилгоор төрийн хүчний байгууллага (цэрэг ба цагдаа) илгээж байна. Эдгээр нь зарим тохиолдолд шийтгэл хүртээх  зарчмыг алдагдуулан шүүхэд хүрэх замыг хаах журам, саад тотгор тогтоох, мөн тухайн нутагт цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүнийг  нэмэгдүүлэх зэргээр илэрч байна. Үүний хажуугаар эдгээр нутагт уул уурхайн компаниудад ажиллагаагаа зөвшөөрөлтэй буюу зөвшөөрөлгүй үргэлжлүүлэн явуулсаар байна. Эдгээр болон өөр үйлдлүүд нь зүй бус ба шударга бусаар олборлогч уул уурхайн салбарт л ашигтайгаар тусч байна. 

Гурав: Уул уурхайн компаниуд нь цар тахлыг бохир ул мөрөө цайруулж, өөрсдийгөө нийтийн төлөө зүтгэгч аврагчийн дүр эсгэх боломжийг ашиглаж байна. 

Бүх улс орнууд сорилтын иж бүрдлийг шаардлагатай боломжоор авах гэж шаргуу тэмцэж байхад компаниуд нөлөөлөлд өртсөн нутгийн нийгэмлэг, ажилчиддаа сая саяар нь өөрийн зардлаар авч өгч баярхаж байна. Энэ нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эрүүл мэндээр урт удаан хугацааны хохирлыг буюу эдгээр компанийн урьд өмнөх гар татсан ажиллагааг  нөхөх чадвар муутай үйлдэл юм. Энэ нь нийтийн сайн сайхан, улс орон, нийгэмлэгүүдийн сорилтын иж бүрдлийн хүртээмжийг хангахад чиглэсэн хамтын хүчин чармайлттай сөргөлдөж үндэстэн дамнасан корпорацууд ба Дэлхийн Өмнөд – хөгжиж буй орнууд хоорондын эрх мэдлийн тэгш бус байдлыг улам тодотгож байна. Зарим тохиолдолд компаниуд хүмүүст шууд хоол хүнс тараах замаар нийгмийн хуваагдал үүсгэж, улмаар өөрийгөө дайчлах боломж муутай цар тахлын үед тайван эсэргүүцлийг сарниулж байна. 

Зарим уул уурхайн компаниуд тусламжийн сан байгуулсан буюу төрийн яамдад их хэмжээний хандив өргөсөн байдаг. Эдгээр бэлэн мөнгөн “хандив”-ууд нь тэдний үйл ажиллагааны бодит хөнөөлт нөлөөтэй харьцуулашгүй бөгөөд бүр авлигын чанартай нь засгийн газрууд нь онцгой байдлын ажиллагааг сулруулах, авах арга хэмжээг уурхайн газарт хэрэгжүүлэхгүй, эсхүл уул уурхайн салбарт огт хамааруулахгүйд бэлэн байгаагаар илэрч байна. 

Дөрөв: Уул уурхайн компаниуд болон засгийн газрууд хямралыг ашиглан хүн төрөлхтөн ба Дэлхийн хувь заяанд сөргөөр салбарын сонирхлыг урьдаа тавьсан хуулийн өөрчлөлтийг баталгаажуулж байна. 

Уул уурхайг одоогийн болон COVID-19-ийн дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэй гэж өргөмжилж, нийгэм, соёл, хүрээлэн буй орчин, эдийн засгийн нөлөөллийг шийдвэрлэх тэртээ тэргүй сул тогтолцоог сулруулах засаг захиргааны шийдвэрийг түргэтгэн, үйл ажиллагаанд нэрвэгдсэн бүлгүүдэд огт шийтгэлгүйгээр үүрүүлж байхаар лоббидож байна. Байгаль орчны багахан хяналт, хэрэгжүүлэлтийг түр зогсоох юүм үү, аль эсвэл нөлөөлөлд өртсөн иргэдэд мэдээлэл олж авах, зөвшөөрөл өгөх үйл явцад оролцох замуудыг хаах зэрэг ил, далд маягийн шийдвэрээр засгийн газрууд уул уурхайн салбарт томоохон буултуудыг хийж байгаа бөгөөд, харин компаниуд нь ийнхүү зохицуулалтыг бүр байнгын болгохоор засгийн газруудыг лоббидож байна

Үүний зэрэгцээ, компаниуд олон улсын хоёр болон олон талт гэрээ, контрактад ихэд тусгагдсан Хөрөнгө оруулагчид ба Төрийн маргаан таслах (ISDS) механизмыг ахиу ашиглаж, ялангуяа Дэлхийн Өмнөд хөгжиж буй орны засгийн газруудыг шүүхэд нэхэмжлэх явдал нэмэгдэж байна. Тэд засгийн газар, шүүх, тэр байтугай хүний эрхийн байгууллагуудын гаргасан шийдвэрүүдэд олон зуун сая, тэр байтугай олон тэрбум долларын нэхэмжлэл гаргаж буюу гаргахаар заналхийлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гаргах үндэсний тусгаар тогтнолыг доройтуулж, уурхайн төслүүдээс өөрийгөө хамгаалах хүмүүсийн бие даасан шийдэлд халдаж байна. Хүлээгдэж буй уул уурхайн нийт зарга нь – мэдээлэл байгаа хэсэгтээ – 45.5 тэрбум ам.доллар болж, бодит хэмжээ харьцангуй өндөр байх магадлалтай. Цар тахлын үед авч буй арга хэмжээний хариуд заналхийлэл нэмэгдэх аюул  байна. 

Өдөр бүр олон нийт, уугуул иргэд, газар хамгаалагчид, уурхайн ажилчдад тулгарч буй аюул, эрсдлийг улам бүр нэмэгдүүлж буй COVID-19 цар тахлын эсрэг ийм хариуг бид түрэмгий үйлдэл хэмээн үзэж буруушааж байна. 

Бид уул уурхайг одоо мөн эдийн засгийн сэргэлтийн хугацаанд нэн чухал үйлчилгээ болно гэх үндсэн санааг няцааж байна.  Дэлхийн эрүүл мэнд, эдийн засаг, экологи, цаг уурын давхардсан хямралтай тэмцэхэд – уул уурхайн араатан мэт корпорацуудын ашиг бус – эрүүл нийгэмлэгүүд, уугуул ард түмэн, ажилчид, нийгмийн хөдөлгөөнүүд зайлшгүй шаардлагатай гэж бид үзэж байна. 

Уул уурхайд нэрвэгдсэн ард түмэн, уугуул ард түмний бие даасан зохион байгуулалт байгууллагууд, өөртөө шийдэх үйл явцыг хүндэтгэн дэмжихийг бид үндэсний засгийн газруудад уриалж байна. Тэдний өөрсдийн мэдлэг, уламжлалд түшиглэсэн хүчин чармайлт нь нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад, мөн түүнчлэн хөдөөгийн  жижиг аж ахуй, өөр бүтээлч ажиллагаагаар хөдөө, хот суурин газрын хүн амын хүнсний хараат бус байдалд хүрэхэд амин чухал юм. Эдийн засгийн “идэвхижүүлэлт” нь уул уурхайг дэмжихийн оронд эсрэгээр нийтэд түшиглэсэн санаачлагыг хүлээн зөвшөөрч, дэмжих ёстой. 

Цар тахлын үе болон дагах сэргэлтийн үеэр засгийн газруудаас болон уул уурхайн корпорацуудаас гаргах хүний эрхийн зөрчлүүдэд анхаарлаа чанд хандуулж, идэвхтэй буруушаахыг олон улсын хүний эрхийн байгууллагуудад уриалж байна. 

COVID-19-ийн хямрал ба уул уурхайн зүгээс авсан арга хэмжээнд  хамгийн их өртсөн нутгийн олон түмэн, уугуул иргэд, ажилчидтай бид эв санаагаар нэгдэж байна. Хамтын сайн сайхан, шударга ёсны төлөөх амин чухал кампанит ажилд нь тэднийг дэмжиж байхыг бусдад уриалж байна. 

Гарын үсэг зурж нэгдсэн байгууллагууд:

Earthworks, АНУ 

Institute for Policy Studies, АНУ 

London Mining Network, ИБУИНВУ

Mining Watch, Канад 

Research and Degrowth (RnD) 

Terra Justa

War on Want, ИБУИНВУ

Yes to Life No to Mining, ОУ

[Дараах  link-ээр орж нэгдэнэ үү]

minewjle_ot

Website:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *