Archives July 2020

630 төрийн бус байгууллагууд олон улсад арбитрын шүүхэд КОВИД-19-тэй холбоотой нэхэмжлэлүүд гарч эхэлсэнтэй холбоотой сонордуулж байна’

Дэлхийн 90 гаран орны төрийн бус байгууллагууд өмнөх хямралуудын үеэр хийсэн судалгаа болон одоогийн байдалд хийсэн ажиглалтад үндэслэн КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь бизнесийн эрх ашгийг хохироосон нэрийдлээр ISDS буюу хөрөнгө оруулагч ба засгийн газар хооронды маргаан шийдвэрлэх механизмыг ашиглан засгийн газруудаас олон зуун тэрбум доллар нэхэмжлэх давалга эхэлж байгааг анхааруулж байна.

Үндэстэн дамнасан корпорациуд маш олон худалдаа ба хөрөнгө оруулалтын гэрээнд суулгадаг ISDS хэмээх зөвхөн компани засгийн газрыг шүүхэд татах эрх олгодог гэрээний заалтыг ашиглан цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг нь буруутган шүүхэд татах эрсдлийг хаах арга хэмжээг яаралтай авахыг олон сая хүнийг төлөөлөх 630 байгууллагын гарын үсэгтэй нээлттэй захидлаар уриаллаа. Энэхүү уриалгадаа хэрхэн хамгаалах тухай зөвлөмжүүдийг мөн багтаасан байгааг Оюу Толгойн Хяналт ТББ-аас МУ-ын дээд удирдлагууд, яамдын сайд нар ба УИХ-ын гишүүдэд хүргэлээ.

Цар тахлын энэ үед хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийн хямралыг сааруулах, хүн амын наад захын хэрэглээг хангахад чиглэсэн дараах арга хэмжээг нь компанид хохирол учруулсанд тооцон хэрэг үүсгэх, нэхэмжлэл гаргах боломжийг арбитрын шүүгчид эрэлхийлж эхэлсэн байна. Үүнд:

  • Ард иргэдээ хамгаалах, вирусын тархалтыг зогсоох үүднээс зарим бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан, зогсоосон
  • Эмнэлэг, эрүүл мэндийн нөөц дутсан үед ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хувийн эмнэлэг, хувийн байгууллагуудыг дайчилсан, засгийн газрын мэдэлд ажиллуулсан, үйлдвэрлэгчдийг агааржуулагч үйлдвэрлэхийг шаардсан
  • Бизнесүүд болоод айл өрхийг ипотекийн зээлийн болоод түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн
  • Хямралд нэрвэгдсэн стратегийн ач холбогдол бүхий бизнесүүдийг гадны мэдэлд очихоос сэргийлсэн арга хэмжээ авсан
  • Ард иргэдийнхээ эрүүл ахуйн хэрэгцээний үүднээс цэвэр усаар хангах, дулаан, цахилгааны төлбөрийг зогсоох, салгасан холбоосуудыг залгах
  • Эм тариа, вакцин, эмчийн үзлэгийг хямдруулах
  • Өрийн бүтцийг шинэчлэх

Уриалгад гарын үсэг зурсан байгууллагуудад:

Жич: Уриалга захидал бүрэн эхээр эндээс татах


Аюулгүй групп чат, хурал явуулах хэрэгслүүдийн зааварчилгаа

КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр бидний харилцаа цахим орчимд шилжиж энэ хэлбэр цаашид ч давамгайлах хандлагатай болжээ. Дэлхий нийтээр ийнхүү цахим ертөнцөд шилжсэн байдлыг муугаар ашиглах, бидний аюулгүй байдалд халдах халдлагууд нэмэгдэж байгааг харгалзан хүний эрхийн хамгаалагч нарт зориулсан Frontline Defenders-ын Аюулгүй групп чат, хурал явуулах хэрэгслүүдийн зааварчилгаа монгол хэлэнд орчуулж түгээж байгааг хүлээн авч ашиглана уу. Орчуулгатай холбоотой асуулт, лавлах зүйл гарвал бидэнтэй холбогдоорой: otwatch@gmail.com эсвэл 7012-2202, 99185828 дугаараар холбогдож болно.

Иргэний байгууллагууд НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (ЭЯГБХУТК)-ид сүүдэр илтгэлийг 2020 оны 6-р сарны 15-нд хүргүүллээ

Оюу Толгойн Хяналт ТББ уурхайн орчимд амьдардаг нутгийн иргэний байгууллагуудтай хамтран уурхайн нөлөөлөл, түүний дотор эрүүл мэндэд нөлөөлж байгаа байдлыг тандах асуумж судалгаа явуулж Ханбогд, Гурвантэс сумдын дүнд үндэслэн дүгнэлт гаргаж НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (ЭЯГБХУТК)-ид сүүдэр илтгэл хүргүүллээ. Илтгэлд Алт-1 хөтөлбөрийн хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоос хойш хорь гаруй жил болж уурхайн бохирдолд хордож хохирсон хүн амын гомдол нэмэгдсээр атал МУ-ын Засгийн газрын тайландаа уурхайн орчимд амьдарч буй хүн ам, тэр дундаа эх нялхасын эрүүл мэндэд учирч нөлөөллийн талаар дурдаагүй байна. Гэтэл Конвенцын хорооны 76 дугаар хуралдаанд тавьсан Монгол улсын ээлжит тайландаа “Үндэсний эх, хүүхдийн эрүүл мэндийн 2017-2021 оны хөтөлбөрийн хүрээнд гаргасан ахиц амжилт, мониторингийн дүн” нэртэй хэсэгт үндэсний эрүүл мэндийн статистикийн мэдээнд “төрөлхийн гажиг, ургийн гажуудал, хромосомын өөрчлөлт” (congenital malformations, deformations and chromosomal abnormalities) гэж томъёолсон тохиолдлууд  тууштай өссөр ирсэн тоо баримт байгааг огт дурдаагүй байна. 

Мөн илтгэлд олон улсын хөрөнгө оруулагч ба хөгжлийн банкуудаас эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг, хувьчлалыг дэмжиж байгаа нь хөдөөгийн, тэр дундаа уул уурхайд өртсөн хүн амд хүртээмжгүй эмнэлэгүүд нэмэгдэж зэрэгцээ улсдаа ганц Эх нялхсын төв нь санхүүжилтгүй доройтож байгаа нь байгалийн баялгаа олборлсноос авах ашигаа авч чадахгүй, авсан хөрнөг мөнгийг үр ашиг муутай зарцуулж байгаа тухай өгүүлжээ.

Зөвлөмждөө, байгалийн баялгийг олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд хэтэрсэн хөнгөлөлт өгч ашиг авах боломжоо хаах болон арбитрын шүүхэд татаж болох заалтууд оруулахаас татгалзах болон хувийн хэвшлийн эмнэлэгүүд томууны улирал мэт нийтээр өвчлөх үеэд улсын эмнэлэгийн үйлчилгээтэй адилтгах нөхцлөөр үйлчлэх зэрэг зөвлөмж тусгажээ.

Сүүдэр илтгэлийг эндээс үзэж уншина уу?

For the English Shadow Report press here!