Archives October 2022

New report highlighting principles and actions that IFIs need to observe in order to align their financial intermediary investments with the goals of the Paris Agreement on Climate Change

Today, Recourse and partner organisations BankTrack, Heinrich Boell Foundation Washington DC, OilChange International, and TrendAsia publish a new report highlighting principles and actions that International Financial Institutions (IFIs) need to observe in order to align their financial intermediary investments with the goals of the Paris Agreement on Climate Change, and to go further – to tackle the climate crisis. 

Please retweet: https://twitter.com/RecourseTeam/status/1579391245801394178

The report comes at a time when pressure is mounting on IFIs to ensure their operations are consistent with Paris goals as the deadline for alignment nears. Multilateral Development Banks (MDBs) committed to fully align their operations with Paris with a deadline of July 2023 for direct finance and a later deadline of 2025 for indirect investments. The IFC has promised to consult publicly on its Paris alignment methodology.

“Financial intermediary lending remains a potentially big loophole where fossil fuel financing continues to flow,” said Mark Moreno Pascual from Recourse. “There needs to be greater transparency in financial intermediary lending in order for civil society and project-affected communities to hold IFIs accountable for investments detrimental to people and planet.” 

Andri Prasetiyo from TrendAsia based in Indonesia said: “The fact that the IFC’s first green equity client financed the Java 9 and 10 coal complexes in Indonesia without IFC even knowing is reason enough for IFIs to seriously think about and review their lending practices. We demand accountability from the World Bank for the harms they have caused, and corrective measures must be put in place to ensure this does not happen again and justice is served for local communities who bore the brunt of the consequences.”

Монгол улсад сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлан хорих тохиолдол нэн өндөр байгааг НҮБ-ын шинжээчид онцоллоо

Монгол улсад сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлан хорих тохиолдол нэн өндөр байгааг НҮБ-ын шинжээчид онцоллоо. Энэ дүгнэлтийг дур зоргоор баривчлахын асуудлаар Монгол улсад 10 хоног ажилласан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шинжээчид хийжээ. Тэд өнөөдөр ажлын урьдчилсан дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. 2020 онд баривчлах ажиллагааны 99,3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн бол 2021 онд энэ үзүүлэлт 98,3 хувь болжээ. Энэ нь Монгол улс олон улсын өмнө хүлээсэн хүний эрхийн талаархи үүрэг хариуцлагатай огц нийцэхгүй гэж ажлын хэсэг үзэж байна. Ялангуяа Тагнуулын Ерөнхий газар, АТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд нь шүүхийн шийдвэргүй баривчлан хорих явдал их гаргаж байгаад санаа зовж байна. Хүнийг таамаглалаар хэзээ ч цагдан хорьж болохгүй.

Мөн сэжигтнийг дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг байдал ч анхаарал татаж байна. Мөн гүтгэх гэдгийг Эрүүгийн хуульд оруулсан нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд саад болж болзошгүй гэж үзэж байна. 1994 онд батлагдаж, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд бүх төрлийн жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд хязгаарлалтын байдлаар ашиглаж болохыг ч санууллаа.

“Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН 2022” уралдааны эхний чиглүүлэх уулзалт боллоо

Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Эмнэсти Интернэшнл, Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв болон Оюу Толгойн Хяналт ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон” мульти-медиа бүтээлийн уралдаанд бүртгүүлсэн 50 багийг төлөөлөх 65 сэтгүүлч, уран бүтээлч нарт зориулсан чиглүүлэх уулзалтыг 10-р сарын 5-ны өдөр Пума зочид буудалд хийлээ. Уралдааны шагналт бүтээлүүдийг 11-р сарын 29-нд Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн олон улсын өдрийг тэмдэглэх үеэр зарлан гардуулна.  

Хүний эрхийн үндэсний комисс мэдээ болон Амнести Интернэйшнл ТББ-ын мэдээллийг эндээс үзнэ үү!

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн сургалтыг өмгөөлөгч нарт зориулан зохион байгуулав

ISHR ба Оюу Толгойн Хяналт ТББ-ын төлөвлөгөө дагуу Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн сургалтыг өмгөөлөгч нарт зориулан зохион байгуулав. Сургалтыг ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчдын асуудлыг хариуцсан гишүүн С. Дондов, хэлтсийн дарга З. Өнөржаргал, хуульч Т. Саруул нар хийв. Сургалтын хүрээнд өмгөөлөгч нарт цахим аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх сургалтыг Монголын Амнести Интернэшнлын ажилтан Г. Сүхбат хийлээ. Мөн үеэр Хүнйи эрх хамгаалагч нарт зориулсан энэхүү www.1209.mn сайтын талаарх мэдээлэл хийгсэн. Сургалтад 25 өмгөөлөгч хамрагдлаа. 

Олон талт санал солилцох уулзалт болсон

2018 оноос хойш МУ-д хүний эрх хамгаалагч байгууллагуудад дэмжлэг үзүүлж ирсэн International Service for Human Rights – ISHR (Олон улсын хүний эрхийн үйлчилгээ) -ын хоёр мэргэжилтэн МУ-д 9-р сарын 26 – 29-ний өдрүүдэд ажиллалаа. Энэ үеэр ХЭҮК-той хамтран Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар хүний эрх хамгаалах үйлдлийг хуулиар хүлээн зөвшөөрөх, талуудын эрх үүргийг, ялангуяа төрийн үүргийг тодорхой болгосон болон эрсдэлд орсон хүний эрх хамгаалагччийг хамгаалах механизмтай болж байгаагийн ач холбогдол, ХЭХ-ийг хамгаалах механизмын олон улсын сайн туршлага талаар хууль тогтоох байгууллага, гадаад орнуудын ЭСЯ-д,  хууль хэрэгжүүлэх салбар болон Хүний эрхийн форумын хамгаалагч нарт мэдээлэл хийж, санал солилцлоо.