Archives May 2023

“Байгаль орчин ба хүний эрх” S1 EP2

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор хүний эрх хамгаалагч Д.Сүхгэрэл оролцлоо.

Хүний эрх хамгаалагч Д.Сүхгэрэл: НҮБ-ын гэрээний хороод ба тусгай процедурын туршлага: Анх 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлуудтай холбоотой НҮБ-ын ХЭЗ-ийн тусгай процедур ба гэрээний хороодод сонгуульд нэр дэвшигчид баривчлагдаж хориход өлсгөлөн зарласан, жагсагчдын хоморголон баривчлах, эрүү шүүлтийн нөхцөлд хорьж, олон зуун хүн баривчлагдсанаас гадна сураггүй алга болсон хүний тоо баримт зөрчилтэй болон сонгох ба сонгогдох эрхийн хэрэгжилтийн тухай мэдээллүүдийг журмын дагуу хүргүүлэхээс эхэлсэн.

Түүнээс хойш 2009 оноос уул уурхай, эрчим хүч ба дэд бүтцийн салбарын бодлогууд НҮБ-ын болон олон улсын хүний эрх ба байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үүрэг амлалтад хяналт тавьж хэрэгжилтийг тайлагнах ажил хийсэн. 2010 оноос UPR, EPR, CEDAW зэрэгт тайлан илгээсэн. Илтгэлүүдэд байгаль орчны эрх зөрчигдсөнөөр эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтийг хангах бодлого дутмаг байгааг баримтжуулан бодлогын шинэчлэл, эрх зүйн зохицуулалтын зөвлөмж авахад чиглүүлж ирсэн. Шүүхийн бус гомдол барагдуулах механизм ашигласан туршлага: 2011 оноос олон талт хөгжлийн банкнуудын байгаль орчин ба хүний эрхийн эрх зүй ба стандартад нийцүүлж байгаа эсэхэд нийцлийн хяналт тавих чиглэлээр ажиллаж ирсэн.

2012 оноос хөгжлийн банкнуудын байгаль орчин ба нийгмийн хамгааллын бодлогын зөрчлийн судлах, баримтжуулах болон банкны хариуцлагын эсвэл гомдол барагдуулах механизм (олон улсын хариуцлагын механизмууд гэдэг)-ыг ашиглан зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг 2012 оноос өнөөг хүртэл эрхэлж байна. Оюу Толгойн алт-зэс-мөнгөний уурхайн газар чөлөөлтийн бодлогын зөрчил, тухайлбал нүүдэлч малчдын эрх зөрчигдсөн тухай гомдлыг 2012 онд ОУСК-ийн Омбудсманы газар гаргаж 2015 онд гомдол хэллэлцэх Гурван талт зөвлөл байгуулагдаж 2017 онд Малчдын гомдол барагдуулах гэрээ байгуулагдсан. 2012 – 2021 оны хооронд ОУСК, Дэлхийн банк, ЕСБХБ, АХБ-ны хариуцлагын механизмуудад төслийн газар чөлөөлөлтийн сөрөг нөлөөнд өртсөн олон зуун хүний нүүлгэлтийн нөхцөлийг сайжруулах, нөхөн олговор олгуулах шийдвэрүүд гарсан. Доорх линкээр орж сонсож болно. https://soundcloud.com/nhrcmdefenders https://www.buzzsprout.com/2191464/ep…

Дэлхийн УЦС-уудын төслүүдийн үйл ажиллагааг хянах вебсайт нээгдлээ

Энэхүү өгөгдлийн багц нь дэлхийн хэмжээнд 2,212 ГВт-ын усан цахилгаан станцын каталог нь 75 мегаватт (МВт) ба түүнээс дээш хүчин чадалтай 4,000 орчим төсөлүүдийн мэдээллийг баригдаж байгаа, зарласан, ажиллаж байгаа, угсралтын шатанд байгаа эсвэл зогсоосон гэх ангилалтай багтаасан байна. Түүнчлэн үүнд ердийн агуулах, голын урсац, шахуургатай агуулах зэрэг төрөл бүрийн технологийн төрлүүд багтаасны хажуугаар идэвхгүй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой: хадгалж үлдээсэн, дуусгавар болсон, цуцлагдсан.

Дараах вебсайтад хандаж мэдээллийг татах боломжтой Global Hydropower Tracker эсвэл шууд тат.

Мэдээллийн англи эхийг эндээс унших

АХБ-ны үйл ажиллагааг эсэргүүцэх үгнүүдийн цуглуулга

Хүндэт нөхдөө,

2023 оны 5-р сарын 2-5-ны хооронд болох Азийн хөгжлийн банкны 56 дахь удаагийн чуулга уулзалтад бэлтгэж буй энэ үед дуу хоолойгоо чанга, тод сонсгоё. Энэ жил “Азийг сэргээн босгох нь: Дахин холбогдох, сэргээх, шинэчлэх” гэх уриатай чуулгатай ч энэ нь бодит байдлыг бодитоор харуулж чадаж байна уу?

АХБ-ны бодлого, үйл ажиллагаатай холбоотой нутгийн иргэний нийгмийн шаардлага, санаа зовоосон асуудлуудыг хамгийн түрүүнд, анхаарлын голд байлгая!

Бүс нутаг даяар АХБ-ны үр нөлөөг бодитоор харуулахын тулд бидний хамтын үгийн үүлэнд нэгдээрэй!

Бид АХБ-ны үйл ажиллагаа, бодлого нь бидний амьжиргаа, бидний оршин тогтнох экосистемд сөргөөр нөлөөлж буй шалтгаан, арга замуудыг тодруулах үүднээс үгийн үүл үүсгэж байна!

Зорилго нь иргэний нийгмийн янз бүрийн салбаруудын санаа зовоосон асуудлуудыг тодорхой илэрхийлсэн үгсийг цуглуулж эмхэтгэх, ялангуяа АХБ-ны төсөл, техникийн туслалцаа болон Банкны дэмжлэгтэй бусад ажиллагаануудын нөлөөлөлд өртнө гэдэг нь юу гэсэн үг болохыг онцлон харуулах явдал юм. Үг хэдий чинээ олон давтагдсан, бичвэрт дурдсан байсанаас хамааран төдий чинээ энэ нь илүү их ач холбогдолтой бөгөөд том, тод томруун гарч ирнэ. АХБ-ны мөн чанарыг хамгийн сайн илэрхийлнэ гэж бодож буй үгсээ давтан оруулаарай.

Та дараах байдлаар оролцох боломжтой.

Зөөврийн компьютер, таблет, гар утсаа аваад https://www.menti.com сайт руу оч. Санал өгөх кодыг оруулна уу – 4883 5270

Эсвэл https://bit.ly/CloudAgainstADB руу орно уу

Танд АХБ-ыг хамгийн сайн тодорхойлсон нэг үгийг хуваалцаарай (хэд хэдэн удаа хариулж болно) , та үгээ эх хэлээрээ бичиж болно!

Бүх хариултууд нь иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) болон нөлөөлөлд өртсөн олон нийтийн үүднээс АХБ-ыг тусгасан үгийн үүл үүсгэх болно. ҮГИЙН ҮЛИЙН ШУУД ҮР ДҮН-ийг ЭНДЭЭС хянах боломжтой.

Ментиметрийн танилцуулга өнөөдрөөс буюу 2023 оны 4-р сарын 26 (Лхагва) өдрөөс 2023 оны 5-р сарын 3 (Лхагва гараг) хүртэл 7 хоногийн турш нээлттэй байна.

2023 оны 5-р сарын 5-нд (Баасан гарагт) “Иргэний нийгмийн байгууллагууд ба АХБ-ны ахлах удирдлага хоорондын уулзалт”-ын үеэр бид АХБ-ны ерөнхийлөгч Масацугу Асакава болон банкны ахлах удирдлагад энэ үгийг илгээх болно.

Бүгдээрээ нэгдэж банкинд тавих шаардлагаа улам нэмэгдүүлцгээе. Таны оролцоо чухал!

Англи хувилбарыг эндээс уншина уу!