Мэдээ

Азийн Хөгжлийн Банкны асуудлаарх Азийн ТББ-ын Форумын хэлэлцүүлэгт бүртгүүлээрэй

Азийн хөгжлийн банкны 57 дахь удаагийн хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр буюу 5 сарын 2-нд Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо эхэлж байна.

Маргааш буюу 5 сарын 3-нд зохион байгуулагдах Иргэний нийгмийн байгууллагуудын хэлэлцүүлгүүдэд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Твиттер болон Фейсбүүк сувгуудыг дагаж шууд бичлэгийг мөн үзэх боломжтой.

Хэлэлцүүлэг 1. “Эрчим хүчний шударга шилжилт: Эрхийг баталгаажуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авах ба засч сайжруулах нь”

Зорилго: АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд экосистемд хэрхэн нөлөөлж байгааг хохирсон иргэдээс сонсохын зэрэгцээ Форумаас Азийн олон янзат бүлгүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан эрчим хүчний шилжилтийн альтернатив загварыг танилцуулах
Хэзээ: Улаанбаатарын цагаар 14:30-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Хэлэлцүүлэг 2. “Хүн төрөлхтөн ба эх дэлхийгээ хамгаалах нь: АХБ-ны хүрээлэн буй орчин болон нийгмийн шинэ хүрээ нь амалж байгаа шигээ урт настай байж чадах болов уу?”

Зорилго: АХБ-ны Хүрээлэн буй орчин нийгмийн бодлогын төсөл дэх хамгааллын бодлогын нөлөөнд өртөж буй хувь хүмүүсийн талаарх зөвлөмжөө хүргүүлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, уугуул иргэдийн эрх, жендэр, мөргөлдөөнд өртсөн нөхцөл байдлын талаархи санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх платформоор хангах
Хэзээ: 5 сарын 3-нд Улаанбаатарын цагаар 20:30-22:00 цагийн хооронд зохион байгуулагдана.