Мэдээ

Impacts of COVID-19 Pandemic on Frontline Communities Resisting Internationally Financed Development Projects

Curtailed freedoms

The lockdown has led to the curtailment of fundamental freedoms including, freedom of assembly, freedom of information, and even freedom of speech.

“In Mongolia, we have seen the police stop any attempt to voice a protest even with just one or two persons doing live streaming,” said Sukhgerel Durgunsen, Director of Oyu Tolgoi (OT) Watch.  “There have been arrests and people were detained without court orders while projects opposed by the public are being moved forward using lock down situation.”

Read full article here!

Impacts of COVID-19 Pandemic on Frontline Communities Resisting Internationally Financed Development Projects

Curtailed freedoms

The lockdown has led to the curtailment of fundamental freedoms including, freedom of assembly, freedom of information, and even freedom of speech.

“In Mongolia, we have seen the police stop any attempt to voice a protest even with just one or two persons doing live streaming,” said Sukhgerel Durgunsen, Director of Oyu Tolgoi (OT) Watch.  “There have been arrests and people were detained without court orders while projects opposed by the public are being moved forward using lock down situation.”

Full article: https://th.boell.org/en/2020/05/06/impacts-covid-19-pandemic-frontline-communities-resisting-internationally-financed?fbclid=IwAR0VmqZxEIouSXZqmQbWLoaMUbZvM6OD4_arDQgOEBq-WIrTYYcjAISOmoQ

Төслийн ажилтан шалгаруулах зар

Оюу Толгойн Хяналт ТББ нь уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд учрах нөлөөллийг МУ-ын хууль, олон улсын байгаль орчин ба хүний эрхийн гэрээ конвенцийн эрх зүйн норм, олон улсын санхүүжүүдэгч байгууллагуудын хамгааллын бодлогын стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг
арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, сургалт явуулах, үндэсний, гадаадын болон олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Оюу Толгойн Хяналт ТББ нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтийг хянах сүлжээ байгууллагууд, түүнчлэн байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой болсон үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Үндсэн чиглэл
• Байгаль орчин ба хүний эрх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Төсөл хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагаа
• Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах ба хэрэгжүүлэх
• Үр дүнг хянах ба тайлагнах
• Төсөл хэрэгжүүлэхэд хамаарах гадаад ба дотоодын түншүүдтэй харилцах
• Төслийн төсвийн зарцуулалтыг анхан шатны тайлагнал
• Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын бусад ажил үүрэг
• Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага
• Бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
• Төслийн менежментийн туршлагатай
• Бичиг боловсруулах өндөр чадвартай
• Англи хэлний мэдлэгтэй
• Компьютерийн хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл
• Хариуцлагатай, хариуцлага хүлээх чадвартай
• Идэвх санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
• Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
• Багаар болон бие даан ажиллах чадвартай
• Нас, хүйс харгалзахгүй

Бусад
Төрөл Бүтэн цагийн
Цалин Тохиролцоно

Өөрийн CV, сонирхол илэрхийлсэн захидал болон танилцуулгаа otwatch@gmail.com хаягаар ирүүлнэ үү?

Эцсийн хугацаа: 2020/06/01

Ажлын байрны тодорхойлолт татах

Д.Сүхгэрэл: Манай хяналтын тогтолцоог хуулиар санаатайгаар хязгаарласан

“Оюу Толгой хяналт” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэлтэй “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа говийн бүсийн эко систем болон малчдын ахуй амьдралд хэрхэн нөлөөлж буй нөлөөллийн талаар ярилцлаа.   


-Та бүхэн саяхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаад ирсэн. Манай улсын хамгийн том төсөл болох “Оюутолгой”-н үйл ажиллагаанаас үүдэлтэй экологи, нутгийн малчид, хүн ардад үзүүлж буй нөлөөлөл ямар түвшинд байна вэ? 

 
-Бид 10 дугаар сарын 10-нд Ханбогд суманд Гурван талт зөвлөлийн хуралдаанд оролцоод ирсэн. Зөвлөл нь “Оюутолгой”-н үйл ажиллагааны улмаас малчдад учирсан хохирлын тухай гомдлыг хэлэлцсэн. Гомдлын хүрээний асуудлыг нийтэд ярихгүй, ялангуяа олон талт мэргэжлийн шинжээчдийн сүүлийн тайлангуудын агуулгыг нийтэд задруулахгүй гэсэн амлалт өгөөд гарын үсэг зурцгаасан. Тиймээс энэ талаар ярих боломж байхгүй.
Ер нь бид “Оюутолгой”-н үйлдвэрлэлийг хамарч байгаа нөлөөллийн бүсийг бүхэлд нь тойрч, нөхцөл байдал ямар байна, шинээр ямар бэрхшээл гарав, өмнө нь гарсан хүндрэлийг шийдвэрлэсэн үү зэргээр үнэлж цэгнэхийг хичээдэг. Саяын хяналтаар гүний хоолойн цооногуудыг эс тооцвол өмнө нь үүссэн хүндрэлүүдийг шийдсэн тохиолдол алга байна. Гүний хоолойн шүүрэлттэй цооногууд гэж сонссон байх. Уг цооногуудыг битүүмжлэх ажил явагдаж байна. Тодруулбал, өмнө нь “Оюутолгой”-оос тавьсан хайгуулийн болон мониторингийн цооногууд нь бүтцийн хувьд буруу хийгдсэн. Цементээр дүүргэсэн байх ёстой. Гэтэл хайргаар дүүргэсний улмаас хөрсөн доорхи гүехэн усыг гүн рүү шүүрүүлэх алдаа гаргасан. Үүнийг нэлээн олон жил яриад, өнгөрсөн жилээс битүүмжилж эхэлжээ. Засарч байна. Гэхдээ энэ асуудал бүрэн шийдэгдээгүй. “Оюутолгой”-н тавьсан бүх цооногт шинжилгээ хийгдээгүй. Нутгийн малчид дахиад хэдэн ийм шүүрэлттэй цооног байгааг мэдэхгүй. Энэ нь малчдын ундны усыг хөрсний гүн рүү алдуулдаг гэж малчид харддаг. Тиймээс бүх цооногт үнэлгээ хийлгэх шаардлагатай. Мөн энэ хугацаанд алдагдсан усны нөхөн олговрыг тооцуулах асуудал тавьж байгаа.
Дараагийн нэг асуудал бол “Оюутолгой”-н нутгийн малчдад олгож байгаа нөхөн олговрын гэрээний хугацаа дуусах гэж байгаа. Түүнийг сунгахгүй байна гэсэн асуудлаар орон нутгийн сонгуулийн үеэр сэдэв болж яригдсан байсан.


-Нөхөн олговорыг тодруулахгүй юу?


-Оюутолгой 8*10 км хавтгай дөрвөлжин газрыг эзэлсэн байгаа шүү дээ. Мөн хашаанаас гадуур зам, гүний хоолойн шугам, өндөр хүчдэл, ус хуримтлуулах лагуна, нисэх буудал гэх мэт дэд бүтцүүд явж байна. Энэ бүхэн бэлчээрийг эзэлж, хэрчиж хуваах, усанд нь нөлөөлөх байдлаар малчдын аж амьдралд нөлөөлж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн малчин ямар нөлөөлөлд орсоноос хамаарч нөхөн олговрын хэмжээг тооцож олгодог. 2011 онд байгуулсан гэрээ юм.


-Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор энэ чиглэлд танай байгууллагын үйл ажиллагаа голлон чиглэж байгаа гэж сонссон?


-Тийм ээ, далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж, үйл ажиллагаа нь эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор далд уурхайн ажилд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга зэрэг барилгын материалыг олборлох зорилгоор тэрүүгээр нэг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй газар авчихсан. Байгаль орчин, нийгмийн үнэлгээ хийлгэлгүй, олборлох зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүйгээр тоног төхөөрөмж аваачаад зоочихсон байна. Ихэвчлэн нутгийн бизнесүүд байгаа бололтой. Байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ зайлшгүй хийгдэх ёстой. Түүнчлэн, уурхай нэмээд 12 га газар авна гэсэн хүсэлт өгсөн байгаа. Энэ нь уурхайн хаалттай хашаа тэлнэ гэсэн үг. Мэдээж энэ нь малчдын бэлчээр, өвөлжөөнөөс ахиад хумслана. Гэтэл уурхайн талбайг тэлснээр малчдад хэрхэн нөлөөлөх үнэлгээ хийхгүй байна. Хүн амд нөлөөлөхөөс гадна усны асуудал гарч ирнэ. “Оюутолгой” анханаасаа усны асуудалтай байсан. Гүний хоолойн усны нөөц хүрэлцээтэй юу, хэдий хэмжээний ус ашиглаад байна, цаашид нөөц хүрэлцэх үү гэх зэргээр олон бэрхшээл бий. Гэтэл далд уурхай ашиглалтад орсноор усны хангамж дээр ямар нөлөөлөл бий болох үнэлгээ хийгдэхгүй байна. “Манай ТЭЗҮ айхтар өөрчлөгдөөгүй. Тийм учраас 2012 оны үнэлгээнд нэмж үнэлгээ хийх шаардлагагүй” гэж санхүүжүүлэгч банкууд нь тайлбарладаг. Тэгтэл ТЭЗҮ-д нь их том өөрчлөлт орсон. Дөрөвдүгээр босоо ам гэдэг нь одоо байгаа уурхайн талбай дотор байх ёстой. Гэтэл далд уурхайн суултын бүсийн тооцоогоо дутуу хийснээс үүдэж хоёрдугаар босоо амын аюулгүй байдал, цаашид ашиглаж болох эсэх дээр бэрхшээл үүссэнээс болж дөрөвдүгээр босоо амыг хашаанаас гадна байршуулах болчихоод байна. Шинэ газар авах бол байгаль орчны болон нийгмийн нөлөөллийг тооцох ёстой. Босоо амыг анх төлөвлөснөөс тэс өөр газар аваачиж байгаа юм чинь ТЭЗҮ-ийн төлөвлөгөө өөрчлөгдөнө шүү дээ. Үүнийг хийхгүй гээд суусан. Гэтэл өнөөдөр www.от.mn сайт руу өөр мэдээлэл татах гээд ортол 2016-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан гэсэн гарчигтай баримт бичиг байна. Өнгөрсөн тавдугаар сард баталсан байх юм. Би ийм үнэлгээ хийгдэж байгаа тухай огт сонсоогүй. Ханбогдод үнэлгээний багууд ажиллаж байгаа. Нутгийн бүлгүүдтэй уулзсан, мэдээлэл авсан, тайлангаа хэлэлцүүлсэн тухай огт сонсоогүй юм байна. Одоо энэ баримт бичигт шүүмж хийлгэнэ.   


-Говийн экологийн асуудал их эмзэг. Мөн тэнд амьдарч байгаа хүн амын ирээдүйг хамгаалах асуудал ихээхэн чухал. Тийм ч учраас манай улсын цаашид хэрэгжих мега төслүүдэд жишээ болох Оюутолгой төсөлд хариуцлагатай байхыг шаардаж, олон нийтийн хяналтыг бий болгоход та бүхний зорилго чиглэгдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь Оюутолгой компанийн зүгээс та бүхний тавьсан асуултад хариу өгөх тал дээр хэр нээлттэй, идэвхитэй ханддаг вэ?  


 -Биднийг огт сонсдоггүй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл бид үндэслэлтэй мэдээлэл гаргадаг. Бүх үнэлгээ мэдээлэл олон улсын иргэний нийгмийн дотор ажилладаг гадаад мэргэжилтний зөвлөмж болж очдог. Жишээ нь “Оюутолгой”-оос гарсан аудит, тайлан зэрэг материалуудыг гадаадад байгаа мэргэжлийн хүмүүсээр хянуулж үнэлүүлдэг. Мөн гадаадад бас Оюутолгой дээр хяналт тавьдаг байгууллагууд байна. “Рио Тинто” дээр ч бий. Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк, Канад, АНУ-ын Экспорт импортын агентлагууд гэх зэргээр “Оюутолгой”-д хөрөнгө оруулалт хийсэн байгууллагуудын санхүүжилт дээр тухайн орны ТББ-ууд хяналт тавьдаг. Тэд Оюутолгойгоос гаргасан тайлан, бичиг баримтуудтай танилцаад бодит байдал дээр биелэлээ олсон эсэхийг биднээр хянуулдаг. Бид малчидтайгаа яваад биелсэн эсэхийг хянаж, дүгнэдэг. Үнэндээ орон нутагт байгаа иргэд л нөхцөл байдлыг илүүтэй мэдэж, дүгнэнэ. Тэгэхээр зөвхөн манайх бус “Оюутолгой”-д санхүүжилт хийсэн орнуудын мэргэжлийн хүмүүс бидэнтэй хамтарч хяналт тавьдаг гэсэн үг. Тиймээс манайхаас явуулсан мэдээлэлд огт хариу өгөхгүй гэж байхгүй. Гэхдээ өгч байгаа хариулт нь хангалтгүй. Өөрсдийгөө хамгаалсан байдалтай байдаг. Иймээс бид сүүлийн үед санхүүжүүлж байгаа банкуудтай нь харилцаж байна. Энэ нь арай илүү үр дүнтэй байгаа.
Банкуудад гомдол гаргасны мөрөөр ярилцлагын эхэнд дурдсан Гурван талт зөвлөл байгуулагдсан. Уг зөвлөлд  нь гомдол гаргасан малчдад үүссэн бэрхшээлийг аль болох шийдэх талаас нь хамтарч ажиллах учиртай бөгөөд бид малчдад зөвлөх үүрэгтэй оролцдог.


-Тэгвэл төрийн хяналт ямар байна вэ. “Оюутолгой” төсөл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй гэдэг агуулгаар манай хяналтын байгууллагууд харьцангуй зөөлөн хандаад байна уу?


-Аудитын тайлан, нарийн техникийн мэдээллүүдийг яамны түвшинд авч чаддаггүй. “Мэдээлэл байдаггүй, өгдөггүй. Өгсөн байлаа ч монгол хэл дээр байдаггүй” гэсэн байдлаар БОАЖЯ-хан ярьдаг. “Оюутолгой”-н хуулчийн хэлснээр Уул уурхайн яаманд бүх мэдээллийг англи, монгол хэлээр өгдөг гэсэн. Тэгэхлээр “Оюутолгой” зөвхөн Уул уурхайн яаманд тайлагнаж харилцдаг юм байна гэж ойлгодог.
Мэргэжлийн хяналтын хувьд өнөөдөр нөхцөл байдал сайжирсан эсэхийг мэдэхгүй. Өмнө нь уурхай руу ороод тоног төхөөрөмжийнх заалтыг хараад ямар технологи хэрэглэж байгааг хэлж мэддэг мэргэжилтэн байгаагүй. Хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын газар дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сайжруулж байна гэсэн нэрээр байцаагч стратегийн ач холбогдол бүхий уурхайд гэнэтийн болон төлөвлөсөн шалгалт хийх нь эрх мэдлийг нь тамгын газрын даргын мэдэлд өгсөн. Гэнэт шалгалт хийх шаардлага гарвал МХЕГ өөрсдийн төсөвт суурилж шийдвэр гаргана гэсэн байсан. Тэгэхээр МХЕГ бэрхшээл гарч, гэнэт шалгалт хийх шаардлага үүсэхэд цаг алдалгүй ороод шалгах боломж байхгүй болсон.
Орон нутгийн байгаль орчны байцаагч тэр бүр мэдээлэл авч чаддаггүй. Монгол хэл дээр мэдээлэл байхгүй бол ойлгож, нягталахад төвөгтэй. Өөрөөр хэлбэл, манай хяналтын тогтолцоог хуулиар санаатайгаар хязгаарласан. Дээрээс нь стратегийн орд газар гэсэн нэрэн дор хуулиас гадуур орхисон. Уг нь Монгол Улсын эдийн засгийг авч явах ДНБ-ий 35 хувийг эзлэх том төсөл шүү дээ. Тиймээс хатуу хяналтад байх ёстой. Хэрэв ийм хяналтгүй явж байгаад сүүлд асуудал үүсвэл эдийн засагт шууд нөлөөлнө, нөлөөлсөн ч байгаа. Стратегийн орд гээд дураар нь тавихгүй эсрэгээр хатуу хяналт үйлчилж байж эдийн засгийн болон улс төрийн хямарлаас сэргийлэх ёстой гэдгийг ойлгохгүй байна.  
Далд уурхайн ажил эхлэнэ гэж байна. Тэгвэл усны нөөц хүрэлцэх юм уу. Энэ их зээл авч үйлдвэрлэл явуулаад эхэлтэл усгүй болчихвол яах вэ. Энэ хүмүүс чинь устай байх үед нь ухчихаад гараад явчихана шүү дээ. Тэгэхээр энэ мэт асуудлыг Засгийн газар, хяналтын байгууллагууд гартаа авч, өдөр тутамдаа мэдэх хэрэгтэй. Харамсалтай нь ийм хандлага ажиглагдахгүй байна. Төр төлөөлсөн албан тушаалтнууд очихлоор олборлох үйлдвэрлэлийн ажиллагааг зогсоож тоосоо намдааж, сайхан хөтөлбөр гаргаж автобусаар зөөгөөд хоол цайгаар үйлчилдэг. Үүнийг хараад сайн ажилладаг гэсэн ойлголт авдаг. Гэтэл осол гарсан хэвээр, хүний амь үрэгдсэн хэвээр байна. Нийтийн ус алдагдаж, малчид хохирсон хэвээр байна.


-Ер нь Оюутолгойн үйлдвэрлэлээс үүдэлтэйгээр ирээдүйд үүсэх эрсдэлт хүчин зүйлсийг хэрхэн харж байна вэ. Говийн байгаль экологи, хүн ардад нөлөөлөх тоцоолоогүй хүчин зүйлс бий болох магадлал хэр өндөр байна вэ?


-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 2012 оноос өмнө хийсэн. Гэхдээ энэ нь барилгын шатанд хийгдсэн үнэлгээ. Яг олборлох шатанд ямар бэрхшээл үүсч байгааг үнэлээгүй. Тухайлбал, өмнө нь хийсэн усны үнэлгээнд малчдад ус зөөвөрлөж түгээх асуудлыг огт тооцоогүй байсан. Гэтэл өнгөрсөн жил малчдад 6-7 цэгт төмөр саванд зөөврийн ус тээвэрлэж хангаж байсан.  Тэгэхээр тооцоологдоогүй нөхцөл байдал үүсч байна гэсэн үг. Хамгийн гол нь цаашид яах вэ гэсэн үнэлгээ байхгүй. Экологийн ямар нөхцөл байдал үүсэх, хаанаа анхаарах вэ гэдгийг бодит байдал дээр үнэлж ба

йж гарч ирнэ. Малчид ус, бэлчээргүй болсноор өөр баг, сумын бэлчээр рүү ороод байна. Үүн дээр нэг өдөр зөрчил үүснэ. Энэ мэтээр анхаарах асуудал олон бий.
“Оюутолгой”-н хүлээн зөвшөөрдөггүй нэг асуудал бий. Тухайн орчны ан амьтан, хорхой шавьж, ургамал гэх зэргээр экологийн тэнцвэрийг барьж байдаг хүчин зүйлс өөрчлөгдсөн. Ан амьтан, хорхой шавьж, ургамал байхгүй болсон. Нутгийн иргэдийн хэрэглэж байсан эмийн ургамал устсан. Энэ бүхэнд экологийн үнэлгээ огт хийгдэхгүй байна. Гэтэл “Оюутолгой”-н тайлангуудыг харахаар ургамалыг цаашдын нөхөн сэргээлтэд ашиглахад бэлтгэж байгаа. Эсвэл нөлөөлөлд өртсөн амьтадыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрт бичсэнээр говийн тахь, хулан зэрэг амьтадыг хулгайн ангаас болж үрэгдсэн. Тийм учраас малчидтай хулгайн анг зогсоох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг. Бодитой юм хийхгүй. Хийж байгаа дүр эсгэдэг. Хулгайн ан бус уурхайн үйлдвэрлэл ан амьтадын тоо толгойд нөлөөлөөд байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Одоо далд уурхай ашиглалтад орсноор экологи, усны нөөц, нийгэмд хэрхэн нөлөө үзүүлэхийг бодитой тооцох явдал чухал байна.


Монголын хуулийн дагуу дотоодын компаниудын хийж байгаа үнэлгээ их өнгөцхөн. Хэдхэн сарын дотор үнэлгээ хийдэг. Гэтэл гадаадад ийм үнэлгээг жил хагасын дотор хийхэд бага хугацаанд тооцогддог. Тэгэхээр үнэлгээг бодитой хийж байгаа эсэх эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр, “Оюутолгой” нь үнэлгээ хийхэд суурь нөхцөл байдлын мэдээлэл байхгүй гэж тайлбарладаг. Энэ нь худлаа. Дээр үед бүх суманд музей байсан. Үүнд манай сум тэдэн төрлийн ургамал, амьтан, баялагтай гэсэн судалгааг нэг загварт оруулсан мэдээлэлтэй байсан. Тэр мэдээлэлд үндэслээд бүх юмаа тооцож болно. “Оюутолгой” 2008, 2009 онд барилгын ажил эхлэх үед тайлан гаргасан байгаа. Тэр тайланд зарим мэдээлэл бий. Үнэлгээ хийхэд түүнтэй харьцуулахгүй байна. Монголын Засгийн газар энэ үнэлгээг хийх шаардлагатай.


-Суурь нөхцөл байдлын мэдээлэл байхгүй гэхлээр тухайн бүс нутагт өмнө нь ямар амьтан, ургамал хэдий хэмжээний тоо толгой, тархацтай байсан гэдгийг гэрчлэх мэдээлэл байхгүй гэсэн үг үү. Тэгэхлээр муугаар бодоход Оюутолгойн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр тухайн бүс нутгийн ан амьтан, ургамал уствал үүнийг анх байсан гэдгийг гэрчлэх боломжгүй болох нь ээ. Мэдээж гэрчилж чадахгүй бол Оюутолгойг буруутгах үндэслэлгүй болно?     


-Нутгийн малчдаар дамжуулаад музейд байгаа мэдээллийг авч эх үндэс болгооч гэсэн. Гэвч тийм мэдээлэл байхгүй гээд байгаа. Хоёрдугаарт, тухайн мэдээллийг шинжлэх ухааны бус гэж үздэг. Уг нь нутгийн захиргаа, хүн ард, байгаль орчин хамгаалагч хүмүүс ан амьтад, ургамалаа судалж тогтоогоод баримт материал бичээд явдаг байсан. Зарим их баялагтай газар Шинжлэх ухааны академиас ирж тооцоо судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр суурь мэдээлэл байсан. Гэтэл суурь мэдээлэл байхгүй гэдэг нь их ноцтой юм. Өмнө нь энэ бүс нутагт ийм амьтан, ургамал байсан гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Тэгэхээр харьцуулалт хийх өмнөх суурь мэдээлэл байхгүй учир одоо байгаль орчинд нөлөөлсөн байдлыг бүрэн тодорхойлох боломжгүй болж байна.     


Ер нь Уул уурхайн яам лиценз өгсний дараа байгаль орчны үнэлгээгээ хийнэ гэж яриад байна. Уг нь лиценз өгөхийн өмнө үнэлгээ хийх ёстой. Энэ үнэлгээгээр ан амьтан, ургамал, тухайн бүсийн эко системд гүйцэтгэж буй үүрэг зэрэг бүх зүйл тодорхой болно. Үүний дараа энэ газар лиценз өгөх үү гэдгийг шийдэж, хайгууль явуулах учиртай. Хайгууль хийж баялгаа тодорхой болгосны дараа уг баялгийг олборлож олсон орлогоор экологийн нөхөн сэргээлтийг хийж, дээрээс нь улсын хөгжилд хувь нэмэр болох ашиг хүртэх үү гэдгийг харьцуулж харна. Ингээд боломжтой буюу ашигтай гэж үзвэл олборлолтын асуудлыг хөндмөөр байна. Дээрээс нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрт олгогдсон мандатаа хэрэгжүүлж чадахгүй байна. Хариуцлагагүй үйлдвэрлэл явуулбал зогсоох эрх нь бий. Одоогийн Засгийн газар хэрхэн ажиллахыг харж байна.

Манай улс усны гачигдалтай бүсэд орсон

2018/03/24

Хэдхэн жилийн өмнө хөдөө тал руугаа явахад сэтгэл санаа уужирч, байгалийн сайхныг бишрэн явдаг байлаа.

Харин одоо…

Улаанбаатар хотоос зүүн тийшээ гараад хэдэн км яваад л ухсан нүх, уул уурхай, том машин техник. Уул уурхай өөрөө хуурайшлыг бий болгодог, их хэмжээний ус ашигладаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Энэ бүхнийг бүгдээрээ мэдэх ч “гэхдээ бид амьдрахын эрхэнд байгалиа зарж үрж байгаа” гэх.

Бид үр хүүхдэдээ ухсан нүх, хуурай шороо л үлдээх гэж үү? Олон улсад усны гачигдалд орсон улс орны тоонд албан ёсоор бүртгэгчихээд байхад ч “амьдрахын эрхэнд” гэж суусаар эцэстээ алтнаас илүү үнээр усаа худалдаж авахдаа тулах юм биш биз? Дэлхийн усны өдөр Хурц өнцөг энэхүү асуудлыг хөндөж байна.

Тиймээс усан цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц, уул уурхай гээд энэ бүх асуудалд шүүмжлэлтэйгээр ханддаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болгож өнөөдрийн зочноо урьсан юм.

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, ҮЗЭЖ бас СОНСОЖ болно.

Мангалын Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл

БОЛОВСРОЛ

  • 1973 онд Москва хотын 611-р дунд сургууль төгссөн
  • 1979 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын харилцаа\Дипломат харилцааны түүхийн ангийг Магистр (өнөөгийн ангиллаар) зэрэгтэй төгссөн
  • 1990 онд синхрон орчуулгын анги, Төв Лондогийн Политехникийн Сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 1979-1992 онд Мэргэжилтэн, Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын холбоо
  • 1992 – 2005 АНУ-ын ОУХА-т офис менежерээс хөтөлбөрүүд хариуцсан багийн ахлагч, гэрээний менежерийн төлөөлөгч
  • 2005 – бие даасан зөвлөх\орчуулагч
  • 2007 – өнөөг хүртэл хүний эрх, уул уурхайн хяналт, байгаль, ус хамгаалах хөдөлгөөнд оролцогч
  • 2008 – 2010: “7 сарын 1” Эвслийн хамтран зохицуулагч
  • 2010.01 – өнөөг хүртэл ОТ Хяналт ТББ, Гүйцэтгэх захирал
  • -2011.01 – өнөөг хүртэл Хил хязгааргүй гол мөрөн эвслийн Тэргүүн

ТУРШЛАГА

  • Олон улсын хөгжлийн банкны (Дэлхийн банк, ОУСК, ЕСБХБ) байгаль орчин ба нийгмийн стандартын хэрэгжилтийн нийцлийн хяналт
  • Олон улсын банкуудын гомдлын механизмын ашиглалт
  • Нутгийн бүлгүүдэд банкуудын стандартыг ашиглах зөвлөлгөө, гомдлын удирдлага
  • НҮБ-ын хүний эрхийн конвенциор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн хяналт, конвенцийн тайлагнал ба Тусгай процедур ашиглалт
  • Компанийн үйл ажиллагаанд хуулинд нийцлийн мониторинг, талуудтай хэлэлцээ хийх, лобби, нөлөөллийн үйл ажиллагаа
  • Орон нутгийн хүн ам, нөлөөлөлд өртсөн иргэдэд хүний эрх ба гомдлын механизм ашиглалтын сургалт, чадавх бэхжүүлэх, нөлөөлөх үйл ажиллагаад дэмжлэг үзүүлэх
  • ТББ-ууд, орон нутгийн бүлгүүдэд санхүүжилт босгох дэмжлэг
  • Эдийн засаг ба ардчиллын хөтөлбөрүүдийн техникийн удирдлага
  • Хөгжлийн хөтөлбөр\төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг ба үнэлгээ
  • Corporate compliance, Компанийн нийгмийн хариуцлагын судалгаа, зөвлөлгөө, мониторинг
  • Сонгуулийн ажиглалт (Тайланд 2007, Балба 2008)

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

Монгол уурхайнуудын тайлан, мэдээлэл ил байдаггүй

  • Монгол Улсын усны төлөв байдал ямар байна вэ?

Монгол Улс олон улсын судалгаагаар хамгийн их усны гачигдалд орсон бүсэд ордог. Олон судалгаагаар Туул голын ус удахгүй татарна гэдэг. Мөн Оюутолгойн судалгаагаар 2020 оноос усны гачигдалд орно гэдэг. Энэ судалгаануудаас харахад тун удахгүй усны асуудал хурцаар тавигдана.

  • Усны нөөцөө хамгаалахын тулд бид юу хийх ёстой вэ?

Нэгдүгээрт, бид усны хэрэгцээг хүний болон Монгол Улсын өөрийн хэрэгцээнд л ашиглах хэрэгтэй. Уул уурхайн баялгийг ухахдаа бид асар их хэмжээний усыг ашиглан, үгүй хийж, бохирдуулж байна. Харамсалтай нь энэ бүхэн Хятадын хөгжилд зориулагдаж, бид баялгаа бусдын хэрэгцээнд гаргаж байгаа юм.

  • Орлого нь бидэнд ирж байгаа болохоор бусдын хэрэгцээнд зориулж уурхай ажиллаж байна гэж шууд хэлэхэд хэцүү юм л даа.

Олж байгаа орлогоо бүрэн авч, эдийн засгаа хөгжүүлж чадаж байгаа юу? Зээлээ төлж чадаж байгаа юу?

Оюутолгой хүдэр олборлоход гарч байгаа хаягдлынхаа 60-70 хувь усыг бид шавхан ашиглаж байгаа гэсэн байдаг. Тайлангуудыг нь нарийн харвал 57 хувь буюу дэлхий дахинд өөрсдийгөө таниулж байгаа технологийн ба амласан түвшиндээ хүргэж чаддаггүй гэсэн үг.

  • Ухаа худаг, Тавантолгой ч юм уу, бусад томоохон уурхай усыг хэрхэн ашиглаж байгаа талаар та бүхэн харьцуулан судалж үзсэн үү?

Нарийн тоог нь харьцуулж үзээгүй. Яагаад гэвэл монгол уурхайнуудын тайлангууд ил байдаггүй. Оюутолгойн хувьд тайлангуудыг нь харж, мэргэжлийн хүнээс шүүмж авч болдог. Монголын уурхайнуудын хувьд ямар технологи хэрэглэж байгаа юм, тэрийгээ зөв хэрэглэж байна уу, уулын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна уу гэдгийг мэдэх арга байхгүй. Оюутолгойг усны нөөцтэй нь уяж өдөрт олборлох хүдрийнх нь хэмжээг 80-100 мянган тонноос хэтрүүлэлгүйгээр тогтоодог. Оюутолгой үүнийг 150 мянган тонн болгохын тулд усныхаа зөвшөөрлийг нэмэгдүүлэх ёстой гэх мэт мэдээллүүдийг ил харж болдог. Харин Монгол уурхайн дээр усны нөөцтэй нь уяж хянадаг уу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй, ил биш.

Усны хомсдлыг харуулсан газрын зураг. Зурагт улаан хүрэн болох тусмаа маш бага усны нөөцөн дээр их хэмжээний эрэлт үүсч байгааг харуулсан байна.

  • Хөрсний усыг соруулж авснаар хоосон орон зай үүсч, улмаар газар хөдлөлт үүсэх нөхцлийг бүрдүүлдэг гэж судлаачид үздэг. Хөдөө орон нутагт газар хөдлөлт хэр байгаа талаар судалгаа гарсан л байх. Та бүхэн судалж анзаарсан зүйлс бий юу?

Хамгийн тод жишээ нь өнгөрсөн зун Тавантолгой, Цэцийн хавьцаа газар хөдлөлт болж нүүрсний тээврийн машинуудыг хэд хоног зогсоосон. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар тэр хавьцаа газар хөдлөлт болж байгаагүй. Манай орны хувьд уулархаг бүсдээ газар хөдлөлтийн идэвхтэй харин говийн бүсдээ харьцангуй намжмал. Гэтэл газрын чичиргээ сүүлийн үед мэдэгдэх болсон. Оюутолгойн далд уурхайг гаргахын тулд газар доогуур 1300 метр газрыг ухаж, том тунелиуд тавьсан. Тэр газрыг ухахад хөрсний ус шүүрэн гарна. Тэр усыг соруулж авахгүйгээр ажил явахгүй. Тэгэхээр тэр орон зайд хөдөлгөөнтэй орчин үүснэ. Ганц Оюутолгой ч биш, бусад бүх уурхайтай газар адилхан.

  • Говийн хөрсний усны нөөцийг та бүхэн мэдэх үү?

Нарийн тоог мэдэхгүй. Харин сүүлийн арван жилд бараг сар бүр өмнийн говь руу явж ажиглаж байгаагийн хувьд Оюутолгойн орчимд амьдарч байгаа малчид усаа өөр газраас машинаар зөөж ууж байгааг харахад усны асуудал тэнд хэдийнээ эхэлсэн. Бусад уурхайн орчимд ч ялгаагүй. Энэ жил би Гурван тэс суманд очоод ирсэн. Тэр сумынхан одоо дайжихаас өөр арга байхгүй. Орон нутаг нь устай бэлчээр гэж байхгүй болсон.

Бид битгий хий гэж хашгираагүй. Эрсдэлүүдээ зөв тооцъё, мэдээллүүдээ ил болгоё л гэж байна

  • Усан цахилгаан станц мөн газар хөдлөлтийг идэвхжүүлдэг гэх?

Усан цахилгаан станцыг газар хөдлөлтийг өдөөгч гэж нэрлэдэг. Далан дахь усыг аягатай ус гээд бодоод үзвэл ус нь салхины хүчээр хөдөлгөөнд орж байдаг. Тийм учир газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд өдөөгч байгуулдаггүй. Монголд усан цахилгаан станц барихыг эсэргүүцээд байгаа номер нэг шалтгаан нь “та нар 8 балл газар хөдөлж байсан түүхтэй газар 100 метрийн өндөр даланд ус дүүргэж өдөөгч тавих гээд байна шүү дээ” л гээд байгаа юм. Эг, Шүрэн, Орхон ч гэсэн адил. Өнгөрсөн зун Орхон гол дээр барих Орхон говь төслийнхөн иргэдийн дунд хэлэлцүүлэг хийсэн. Тэр үеэр нэг иргэн босоод “манай энд жилд 40 удаа чичирхийлэл болдог. Гэтэл та нар энд усан цахилгаан станц барих гэж байна. Энэ ямар нөлөөтэй вэ” гэж асууж байсан. Тэгэхээр л “бид судалж байна, судалж мэдэх гээд л та бүхэнтэй уулзаад байна” гэж хариулаад байдаг.
Гэхдээ одоогоор усан цахилгаан станцтай холбоотой газар хөдлөлт бүртгэгдээгүй юм байна тийм үү?
Монгол Улсын газар хөдлөлт, чичирхийллийн тоо асар их нэмэгдсэн /сурв: Газар хөдлөлтийн тоо 2017 оны байдлаар 30% нэмэгдсэн/.

  • “Магадлалтай” гэж үзэж эдийн засгийн өндөр үр ашигтай, тусгаар тогтнолын хэмжээнд яригдах зүйлийг эсэргүүцэх нь хэр нийцтэй вэ. Гэвч нөгөө талд нь байгаль экологийн асуудлаа тавьж, үгээ хэлэх иргэний нийгмийн байгууллагууд байлгүй яахав. Та хувь хүнийхээ хувьд усан цахилгаан станцыг үнэхээр эсэргүүцэж байна уу?

Манай улсад том жижиг 15 усан цахилгаан станц барьсан. Тэдний тал хувь нь ажилладаггүй. Тал хувь нь улирлын чанартай. Эдийн засгийнхаа үр өгөөжийг өгсөн усан цахилгаан станц байхгүй. Эгийн голын усан цахилгаан станц нураад урслаа гэж бодъё. 100 метр өндөр далангаас ус урслаа гэхэд тэнд 300 мянган хүн амь насаа алдана гэсэн моделийг гаргасан байна /ЭНД ДАРЖ үзэх/. Буриад руу явах замдаа үйлдвэр, хот бүгдийг арчина. Цунами 50 метр өндөр явагддаг шүү дээ. Түүн шиг л юм болно. Энэ эрсдэлүүдийг тооцох ёстой. Бид битгий хий гэж хашгираагүй. Энэ бүх эрсдэлүүдийг үнэн зөв тооцъё л гэж байна. Дээр нь, дэлхий нийтээрээ эрчим хүчний хараат бус гэдэг загвараасаа илүүтэй харилцан хамааралтай загвар луу шилжиж байна. Азийн супер грийдийн судалгаа нь эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл олон улс орнуудад бүгдэд нь ашигтай, харилцан хамааралтай систем рүү шилжих гэж байхад Оросоос хараат бус болохын төлөө Хятадаас эдийн засгийн хараат болон хийх хэрэгтэй юу?

Нарны цахилгаан станцыг усан цахилгаан станцтай харьцуулсан нь

Эгийн голын усан цахилгаан станцыг барихын тулд эхлэлийн 1 тэрбум долларын зээлийг Хятадаас авахаар ярьж байсан. Тэгээд хүн төрөлхтөний цэнгэг усны нөөц, дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг эрсдэлд оруулах гэж байна. Ийм өндөр эрсдэл гаргаж хийх шаардлагатай юу, энийгээ үнэлье л гээд байгаа юм. Экологийн үнэ цэнэ магадгүй хамгийн үнэтэй байж магад. Усгүй болбол экологийн тэнцвэрээ алдана. Тайширын усан цахилгаан станцаас болоод мянган өрх дайжсан гэдэг. Энэ мэт тооцоонуудыг бүгдийг нь хийлгэх гээд байгаа юм. Дараагийн усан цахилгаан станцууд гэх Эг, Шүрэнгийн газрыг бэлтгэх гээд хиргисүүр, археологийн олдворууд бүгдийг нь ухаад зөөж байгаа. Ингэж болдог юм уу, хойч үедээ бид юу үлдээх ёстой вэ. Энэ тооцоонуудыг л хийе.

  • Эхлээд тооцоо судалгаагаа ил болгоё, харин хийх хийхгүй нь дараагийн асуудал юм байна тийм үү?

Яг тийм. Яагаад бид заргалдаад байна гэхээр одоо хийж байгаа ажлын даалгаврууд нь маш чанаргүй. Эгийн голын тайлангууд бүтнээрээ бидэнд олддоггүй. Тайлангийн дүгнэлт зэргээс нь хэсэгчлэн харахаар “газар хөдлөх магадлалтай, газар хөдлөх эрсдэл байна” л гэдэг. Тэгээд дүгнэлт нь “усан цахилгаан станц барих боломжтой” гэчихсэн. Эрсдэл байгаа юм бол ямар үнэтэй юм бэ гэдгээ тогтоочих л доо. Энийг л бид нэхээд байна.

  • Байгаль экологи маань бидний ирээдүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд уурхай бидний хувьд орлогын хамгийн том эх үүсвэр болчихоод байна. Тэгэхээр бид яах ёстой вэ?

Төр өөрөө хэрэглэж болох болохгүй технологиудынхаа заагийг гаргаж өгөх ёстой. Манайхан өөрсдөө болох болохгүй технологийнхоо ялгааг мэдэхгүй байна. Дэвшилтэт технологи хэрэглэнэ гэсэн хуулийн тайлбар нь “Монгол Улсад өмнө нь хэрэглэж байгаагүй технологийг дэвшилтэт гэнэ” гэчихсэн байсан. Ийм биш юм. Өнөөдөр монголд ашиглах гээд оруулж ирсэн “хэвлийд нь боловсруулах технологи” гэдэг нь дэлхийн олон оронд батлагдаагүй, бүрэн үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрөөгүй технологи. Шатдаг занарыг олборлох гэж энэ технологийг оруулж ирсэн “Жини ойл” гээд Америк, Израйлийн хамтарсан компани нь өөрөө Америк, Израйльд энэ технологио батлуулж чадаагүй. Тэгэхээр манайхаас мэргэжлийн байгууллагууд манай орчинд зохих, зохихгүй технологио тодорхойлж, хяналт тавих ёстой. Сүүлийн үед бүр хуурай технологи хүртэл гарчихсан. Гэтэл Оюутолгой зэрэг нь өндөр үнэтэй гээд тэрийг хэрэглэхгүй байна. Тэгэхээр усгүй Монгол Улс хуурай технологийг ашигла гэсэн шаардлагыг тавих ёстой. Нүүрсний цахилгаан станцууд турбины хөргөлтийг усаар хийж, их хэмжээний ус хэрэглэдэг. Нүүрсийг шатаахаасаа өмнө угааж маш их ус хэрэглэдэг. Үүнд ч хуурай технологийг ашиглах ёстой. Яагаад гэвэл цаашид Монгол Улс том хэмжээний хаягдлын далангийн менемжентийг хэрхэн хийхээ мэдэхгүй. Хаягдлын далан гэдэг нь хүдрийг олборлоод хэрэггүйг нь гаргаж хаясан лаг юм. Тэр лагны менежмент манайд байхгүй.

Усгүй болж байгаа Монгол Улс хуурай технологийг ашигла гэсэн шаардлагыг тавих ёстой

  • Ирээдүйнхээ төлөө олох ашгаа багасгаж, өндөр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавих хэрэгтэй гэж та хэлэх гээд байна уу?

Өндөр технологи ашиглахгүй бол үйлдвэрлэлийн эрх өгөхгүй л байх хэрэгтэй. Манайд уурхайн тоо тэртэй тэргүй хэтэрсэн. Цаашид ухах гээд бэлтгээд байгаа энэ бүх уурхай чинь бидний хэрэгцээнд биш байхгүй юу. Бид авах ёстойгоо ч авч чадахгүй байна. Бүгдийг нь ухаж дуусгачихаад маш багахан мөнгө бид авлаа гэж бодъё. Гэтэл үр хүүхдүүд маань өөрсдөө өндөр технологи ашиглах боломжтой болсон тэр үед нь бид нөөцийг нь хэдийнээ маш хямдаар ашиглаад дуусгачихсан байвал харамсалтай биз дээ. Байгалийн баялгийн шударга хуваарилалт гэдэг ойлголт чинь зөвхөн одоо байгаа хүмүүс хувааж авах гэдгээс гадна хойч үедээ ашиглаж хэрэглэх баялгийг нь үлдээх ёстой гэдэг ойлголт. Манай улсад энэ бодлого алга.

  • Дахиад ухах төлөвлөгөөтэй том уурхайнууд бий гэж үү?

Занадугийн вэбсайтан дээрээс Шар чулуутын зэсийн орд гэсэн зургийг харж болно. Манай Монгол Улсын ганц баялаг, ирээдүйдээ төвлөрч болох хойд хэсэгт маань том уурхай орох гээд төлөвлөчихсөн байна. Өмнөговь бол зөвхөн газрынхаа доор усны нөөцтэй. Өмнөговьд гурван сав газрын усны нөөцийн менежментийг Дэлхийн банк хариуцаж байгаа.  Тэр төслийн нэрнээс нь харвал “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” гэж байгаа. Өмнөговийн бүх усны нөөцөө тэр чигт нь уул уурхайн дэд бүтцэд гээд өгчихсөн байна гэсэн үг. Одоо хойд хэсэгт байгаа усны сан бүрдүүлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг бүх зорилт нь том уурхайд л зориулж байна. Илүү гарсныг нь Хятад руу экспортлоно.

Өнөөдөр Монгол Улс 1,2 гегаваттын хэрэгцээтэй. Гэтэл цаашдын төлөвлөгөөнөөс харвал 12 гегаг үйлдвэрлэнэ. Яагаад гэвэл Эгийн голын усан цахилгаан станцыг барихын тулд эхлэлийн 1 тэрбум долларын зээлийг Хятадаас авна гэж ярьж байна. Тэгээд хүн төрөлхтөний цэнгэг усны нөөц, дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг эрсдэлд оруулах гэж байна. Ийм өндөр эрсдэл гаргаж хийх шаардлагатай юу, энийгээ үнэлье л гээд байгаа юм. Экологийн үнэ цэнэ магадгүй хамгийн үнэтэй байж магад. Усгүй болбол экологийн тэнцвэрээ алдана. Тайширын усан цахилгаан станцаас болоод мянган өрх дайжсан гэдэг. Энэ мэт тооцоонуудыг бүгдийг нь хийлгэх гээд байгаа юм. Дараагийн усан цахилгаан станцууд гэх Эг, Шүрэнгийн газрыг бэлтгэх гээд хиргисүүр, археологийн олдворууд бүгдийг нь ухаад зөөж байгаа. Ингэж болдог юм уу, хойч үедээ бид юу үлдээх ёстой вэ. Энэ тооцоонуудыг л хийе.

  • Гэхдээ… Хэрвээ Улаанбаатар хот оросоос эрчим хүчний хараат байдлаасаа болоод хэзээ нэгэн цагт асуудал гараад хөлдлөө гэхэд бид эргээн сэргээхэд маш хэцүү. Ийм л нөхцөл байдлаас Хятадаас зээл аваад ч болтугай гарсан нь дээр биш гэж үү дээ?

Ерээд онд байсгээд л цахилгаан тасардаг байсан. Тэр үеэс л аваар осол гарвал яах вэ, өвөл цахилгаан тасарвал яах вэ гэж ярьж эхэлсэн. Одоо байгаа цахилгаан станцууд дээр шинэчлэлүүд хийсэн ч, хөгширсөн. Гэхдээ Багануурын цахилгаан станцын хувьд хятадууд хятадын хотхон барихад шаардлагатай 10 га газар хүссэн. Орон нутгийн захиргаа тийм газар өгөөгүй гэсэн боловч биднийг очоод харахаар одоо баригдаж байгаа нь цахилгаан станцын биш орон сууц маягийн барилгууд босоод байгаа юм. Тэгээд орон нутгийнхан нь “энэ юу босоод байгаа юм бэ” гэтэл “цахилгаан станцын янданг нь барьж байгаа юм” гэж хэлсэн байгаа юм. Мэргэжилтнүүдээс асуухаар “цахилгаан станцыг яндангаас нь эхэлж барьдаггүй” гэсэн. Бид өөрийнхөө хэмжээнд л тойрч үзээд яваад байгаа нь л энэ. Мэдээлэл ил тод биш байна. Бидэнд ТЭЗҮ-г нь үзүүлчихвэл, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх үнэлгээг нь үзүүлчихвэл бид шуугиан дэгдээхгүй, сандрахгүй. Мэдээллийг хааж байгаа байдлаараа стресс, хардлага үүсгээд байгаа юм. Хэрэглэх гэж байгаа технологи нь үнэхээр хамгийн дэвшилтэт, бага хэмжээний утаа хаялттай байгааг нь харчихвал асуудал гаргаад байх шаардлагагүй болно.

  • Багануурт шинээр баригдах гэж байгаа нүүрсний цахилгаан станц Улаанбаатар хотод ямар нэгэн нөлөөтэй юу?

Хэрлэнгээс 15 км урт сувгаар ус татахаар зөвшөөрлөө авчихсан. Хэнтийнхэн эсэргүүцнэ, зөвшөөрөхгүй гэж байна билээ. Хэрлэнгийн усыг татна гэхээр дахиад л орос, хятад аль алинд нь асуудал үүснэ. Оросын Амар мөрөнд, Хятадын далай нууранд Хэрлэн гол цутгадаг. Далай нуур нь Рамсарын конвенцын хамгаалалттай.

  • Манай улс Рамсарын конвенцид нэгдсэн юм уу?

Манай улс энэ конвенцид нэгдээгүй. Олон улсын конвенцид нэгдсэн нэгдээгүй хүн төрөлхтөн эрт дээр үеэс усны эхэнд байгаа нь усны адагт байгаагийнхаа эрх ашгийг хөндөхгүйгээр амьдарна гэдэг зарчим байдаг. Тэгээд ч энэ бол жам ёсны эрхийн асуудал.

  • Хөвсгөл нуур, хойд хэсэгт уурхай байгаа юу?

Байгаа. Хөвсгөл аймагт нүүрсний томоохон уурхай олборлож ашиглах гээд “Уурхайгүй Хөвсгөл” гэдэг хөдөлгөөн бий болж байгаа гэсэн. Эгийн голын том цахилгаан станцыг барихад Хөвсгөл нууранд ямар ч нөлөө байхгүй гэж үзээд байгаа юм. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Усны урсгалыг боосноор Хөвсгөл нуурын түвшин нэмэгдэнэ, оросын тэмцэлдээд байгаа хүмүүс нь тэнд усан цахилгаан станц бариад сөрөг нөлөөг нь харчихсан хүмүүс л байгаа юм. Байгаль нуураас урсан гардаг Ангар мөрөнд усан цахилгаан станц барьснаас Байгаль нуурын түвшин нь өөрчлөгдөж, түүнд дасан зохицох гэж 40, 50 жилийг зарцуулсан. Гэтэл одоо монголд цахилгаан станцууд бариад Сэлэнгээс орж ирэх ус багасах гэж байна гэж түгшээд байгаа юм.[/vc_column_text][vc_column_text]Орос

  • Улс манайхыг эрчим хүчнийхээ хараат байдлаас гаргах сонирхолгүй. Тиймээс л Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүйн тулд нөлөөлж байна гэж хардаад байгаа юм. Та юу гэж бодож байна?

ОХУ илүүдэл цахилгаан үйлдвэрлэж байгаа. Тэрийгээ манай улс руу нийлүүлдэг. Манайх бол угаасаа оросын уламжлалт зах зээл. Ийм зах зээлээ алдахыг хүсдэг үйлдвэрлэгч гэж байхгүй. Гэхдээ байгаль экологийн асуудал бол жинхэнэ шүү. Тэр бол Эрхүү, Буриадад байгаа эрдэмтдийн хийж байгаа ажил. Тэр эрдэмтэд бүгдээрээ монголыг судалж байсан хүмүүс. Энд усан цахилгаан станц баривал яах вэ гэдгийг микробиологийн түвшинд ямар нөлөөлөл үүсч болох вэ гэдгийг мэдэж байгаа. Тиймээс тэр хүмүүс засгаа шахаж байгаа гэсэн үг.

  • Таныг Оросоос захиалгатай ажилладаг гэх юм билээ. Та ямар хариу өгөх вэ?

Би захиалга аваад байдаг хүн биш.

  • Танай Хил хязгааргүй гол мөрөн байгууллага, Оюутолгойн хяналт ТББ хаанаас санхүүжилтээ авдаг вэ?

Манай гол санхүүжүүлэгч байгууллага нь Дэлхий дахины ногоон сан. Энэ нь байгаль экологийн төлөө тэмцэж байгаа орон нутагт ажиллаж байгаа хүмүүст жижиг тэтгэлэг өгдөг. Манайх байгуулагдсан цагаасаа энэ сангийн салбар сангуудаас санхүүжилт авдаг. Жишээ нь Ханбогд суманд Оюутолгойн нөлөөнд өртсөн малчдын эрхийг хамгаалах, малчдад техникийн болон хуулийн зөвлөгөө авч өгөхөд зориулсан төсөл гэх зэрэгт. Байнга нэг сангаас санхүүжээд явдаг шалтгаан нь түрүү түрүүчийн төсөв авч хэрэгжүүлсэн төслөө зорьсон үр дүнгээ гаргаж хийсэн гэсэн үг. Сүүлийн хоёр жил бид Нидерландын засгийн газрын Байгалийн баялгийн шударга хуваарилалт ба эмэгтэйчүүд гэсэн сэдвийн хүрээн дэх глобальд төсөлд хамрагдаад явж байна.

  • ОХУ-тай ямар харилцаатай байдаг вэ?

Хил хязгааргүй гол мөрний ОХУ дахь ТББ-дтай хамтран ажилладаг. Хятадтай ч мөн адил мэдээлэл солилцож ажилладаг. Багануурын цахилгаан станцыг барих гэж байгаа компанийн нэр нь  China Nuclear power construction 22 юм байна, танайд бүртгэлтэй юу энэ компанийн талаарх мэдээллийг өгөөч гэж хандах жишээтэй.

  • Ярилцлага өгсөнд баярлалаа.